EP.28 - Өнгөт хальс ашигла
Өнгөт зураг авах бол зүгээр ч нэг чимэглэл төдий зүйл биш. Харааны баяслаас илүү сэтгэл зүйн хувьд ч асар гүнд орших мэдрэмжийг ил болгодог. Гэрэл зурагчин Жоел Майровитц өнгө хэрхэн мэдрэмж, дурсамж, амьдралын хором мөчийг өдөөж сэргээдэг болохыг ийн тайлбарлажээ.
54. Бүгдийг турш
“Би өөр цаг үед янз бүрийн дуран ашиглах дуртай. 50 мм-ийн дурандаа ихэд дуртай. Нэг удаа 150 мм-ийн дуран ашиглаж үзээд маш их таалагдсан. Ер нь л их туршдаг. Пикассо нэгэнт ногоон өнгө хэрэглэхийг хүссэн ч байгаагүй тул улаанаар будсан гэж хэлсэн байдаг.”
- Саул Лейтер
Юуг ч байсан шинийг турших нь амьдралыг амттай болгодог. Өдөр бүр өнөө хийдгээ л хийсээр богинохон, гунигтай амьдралыг барах гэж үү? Хийж буйгаа урт хугацаанд үргэлжлүүлж, тууштай зүтгэх үү, эсвэл өөр зүйлс шинээр туршиж бүтээлч сэтгэлгээгээ тэлэх үү? Уран бүтээлчдэд тулгардаг туйлын ярвигтай асуудал энэ мөн. Гэвч гэрэл зургийн салбарт үргэлж шинийг эрэлхийлж, өөрийн хэв маягаа олохдоо камер, дуран, хальс, хальс боловсруулах, зураг сонгох зэрэг бүхий л явцад шинийг турших хэрэгтэй. Харин туршилтын явцад таалагдсанаа өөрийн болго.
55. Өнгөт зураг бол гайхамшиг
“Өнгө бол мэдрэмжийн тод илэрхийлэл төдийгүй гэрэл зураг болон үзэгчид хоорондын уялдаа холбоог нягт болгож, тухайн үзэгдэл эсвэл сэдвийг илүү тод томруун нүдэнд буулгахад ашиглагддаг хамгийн том зэвсэг юм.”
- Жоел Майровитц
“Өнгөт гэрэл зургаар дамжуулан орчлон ертөнцийн гайхамшгийг харж, биширч, бүр цаашилбал судалж болно. Хамгийн түрүүнд нүдээ нээхэд харагдсан хурц гэрэл, хайрт нохойн чинь бор шаргал үс гээд л. Өнгө бол дурсамж, хар цагаан гэрэл зураг бол зүүд зэрэглээ төдий.”
56. Хальсыг заавал турш
Дижитал, эсвэл хальсаар авдаг үгүй нь хамаагүй. Аль нэг нь илүү дээр тухай энд яригдахгүй. Өмнө нь хэзээ ч хальсаар авч үзээгүй, дижитал суурьтай бол яг одоо хальсны камер туршиж үзэхийг зөвлөж байна. Энэ бол гэрэл зураг сонирхдоггүй ч бай хүн бүрийн туршиж үзэх ёстой зүйл. Хамгийн хямдхан камер олж аваад, 20 кадр буулгачих. 17 Film Lab дээр очоод хальсаа боловсруулаад нэг үз. Дижиталаас хэр ялгаатайг болон хальсны өөрийнх нь үнэ цэнийг өөрийн биеэр мэдрээд үзсэн байхад буцах зам байхгүй. Мэдээж дижиталыг бодвол тэвчээр, цаг хугацаа, мөнгө санхүү шаардах ч үүнд л хальсны үнэ цэн оршдог. Хэрэв та яг л энэ мэдрэмжийг авмаар байвал эсвэл хальсаа боловсруулах гээд хаана очихоо мэдэхгүй байвал 17 Film Lab-д хандаарай.
Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.