EP.11 - Харах бус мэдрэхийг урьтал болго

EP.11 - Харах бус мэдрэхийг урьтал болго

Гудмын хаа нэгтээ зогсоод камераа гартаа барихдаа та гэрэл зураг авдаг уу? эсвэл мэдрэмжээ буулгадаг уу?



“Техник хэрэгслээс илүү бие сэтгэл, мэдрэмжээрээ зургийг дарах нь чухал. Сарних, фокус таараагүй байсан ч зүгээр. Гэрэл зураг бол тод, жигд байхын нэр биш." 

-Дайдо Морияама

21. Бодлын урсгал, сэтгэл мэдрэмжээ дага

Гудамжинд гэрэл зураг авахад гаргадаг өнөө л нэг түгээмэл алдаануудын нэг бол хэтэрхий шүүмжлэх гээд байдаг явдал юм. Сэтгэл, мэдрэмжээ умартаад л явчихна. Японы гэрэл зурагчин Дайдо Морияама бол гэрэл зурагт “stream-of-consciousness” болон “арэ, бурэ, бокэ” буюу grainy, blurry, out-of-focus гэрэл зургийн хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан алдартай хүн юм. “Stream-of-consciousness” гэдэг нь бодол, санаа, мэдрэмж зэрэг тархинд ус шиг урсахыг хэлнэ. Угтаа зөн билэг, сэтгэл мэдрэмждээ найдах философи юм. Гудамжинд гэрэл зураг дарж байхад ямар ч шүүмжлэл, уур бухимдалгүйгээр сонирхолтой санагдсанаа л буулгадаг шүү дээ. Уран бүтээлчид шиг олон янзын юм ургуулан бодохгүйгээр дарах үед үнэндээ тийм ч сонирхол татахааргүй, баахан хэрэггүй зураг дарчихсан байдаг.  “Сайн” зураг барагтаа гарахгүй. Гэхдээ зүрх сэтгэлээ зориулсан учраас өөрт чинь л утга учиртай санагдана. Энэ юу юунаас илүү чухал биш гэж үү? Өөртөө үнэхээр итгэж чадвал энэ мэдрэмж чинь үзэгчдэд ч хүрч болно. 

Харах бус мэдрэхийг урьтал болго.

 - Андре Кертес

22.  Харах бус мэдрэхийг урьтал болго

Энэ зургийг Вьетнамын Сайгонд байхдаа авсан юм. Уушийн газар сууж байгаад хөшигний цаанаас энэ эрийн нууцлаг төрхийг олж харлаа. Fujifilm x100s камераа гар фокуст тохируулаад P буюу программын горим дээр тааруулллаа. Дижитал камераар авч байх үед P горим дээр тохируулчихвал амар байдаг. Камертайгаа зууралдаж зогсохын оронд юу авах гэж байгаадаа илүү анхаарахад тусалдаг юм. Тэр эрийн харц, ганцаардал, нууцлаг байдлыг буулгахыг хичээлээ. Нэг л тийм гүн харанхуй мэдрэмж цухасхийгээд өнгөрлөө. Дараа нь эргэн тойрныхондоо авсан зургаа үзүүлтэл тэд яг миний мэдэрснийг мэдэрч байв. Тиймээс тухайн үедээ юу мэдэрснээ буулгахыг хичээ. Эхлээд гоё сайхныг харах гэж бүү яар.

Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.