EP.26 - Ганц мод гал болохгүй, ганц зураг түүх өгүүлэхгүй

EP.26 - Ганц мод гал болохгүй, ганц зураг түүх өгүүлэхгүй

Аливаа түүх эхлэл, өрнөл, төгсгөлтэй байх ёстой. Гэвч гэрэл зураг цаг хугацааг тэнд нь царцааж орхидог учраас ганц зургаар бүтэн түүхийг өгүүлэх бараг л боломжгүй.



49. Жаргаж хий

"Өөртөө зориулж зураг авах нь надад эрх чөлөөг мэдрүүлсэн. Хальсаа боловсруулаад эцэст нь нэг авсан зургаа харах мэдрэмж үргэлж догдлуулдаг байлаа. Гэрэл зургийн талаар огт мэдэхгүй ч камераа бариад алхах таалагдсан юм."

- Уиллиам Клайн

Хэрэв та зураг авахдаа жаргалтай байж чадахгүй байвал нэг юм болохгүй байна аа л гэж ойлго. Зураг авах үйл явц таалагдахгүй байвал оффисын ажил хийж шаналж суухаас ялгаагүй шүү дээ. Амьдрал хэдийн уур бухимдал, стрессээр дүүрэн байхад ядаж хийж байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдрэхийг хичээгээрэй. Ядарч байвал жаахан амарчих. Гунигтай байвал өөрийгөө тайвшруул. Ажилдаа дарагдчихсан бол сайн төлөвлөөд зохицуулчих. Камераа бариад харсан зүгтээ алхаарай. Мэдээж хичээх чухал ч гэлээ өөрийгөө хэт битгий хүчлэ. Адал явдал таныг хүлээж байх болно. 

50. Ганц мод гал болохгүй

"Аливаа түүх эхлэл, өрнөл, төгсгөлтэй байх ёстой. Гэвч гэрэл зураг цаг хугацааг тэнд нь царцааж орхидог учраас ганц зургаар бүтэн түүхийг өгүүлэх бараг л боломжгүй."

- Алэк Сот

Алэк Сот бол хамгийн хичээнгүй, амжилттай яваа орчин үеийн мастер гэрэл зурагчдын нэг. Гэрэл зургаар дамжуулан аливаа түүх, дурсамжийг өгүүлэхдээ гаргууд тэрээр ганц зураг түүхийг бүтнээр нь өгүүлэх хүчгүй хэмээжээ. Мэдээж нэг зургийг хараад юу болоод буйг ойлгож болох ч жинхэнэ түүхийг мэдэхийн тулд өрнөл болон төгсгөл шаардлагатай. Иймд цуврал зураг л түүхийг өгүүлж чадна. Гэрэл зураг үүсээд ердөө 150 гаруй жил өнгөрч байна. Харин түүх өгүүлэх бол эртнээс байсан зүйл. Бичгээр өгүүлсэн түүх тухайн түүхийг уншигчдад яриад өгдөг бол гэрэл зураг тухайн мөчийг царцааж орхидог тул таамаглах боломжийг олгодог.

"Би үргэлж цуврал зураг авахыг хичээдэг. Түүх өгүүлэхийн тулд. Хэрэв хэн нэгэн надаас цуврал зургуудаасаа хамгийн дуртайгаа сонго гэж хүсвэл туйлын хэцүү."

- Себастио Салгадо

Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая!

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.