EP.22 - Хамаагүй ээ, мууг нь ч дар

EP.22 - Хамаагүй ээ, мууг нь ч дар

Аливаа бүхэн зэрэгцэн оршиж байдгийн учир сайн мууг хослуул. Үргэлжид “хамгийн сайн” нь байх гэж битгий хичээ.



42. Хамаагүй ээ, мууг нь ч дар

Аливааг өндөг шиг өөгүй болгох гэж бүү хичээ. Бодол санаандаа ч бүү захирагд. Жижиг детальд анхаараад ч хэрэггүй. Аяндаа болно. Хэт өндөр хүлээлт тавивал гонсойхын л нэмэр. Миний мэдэх гэрэл зургийн мастеруудын ихэнх нь сард ердөө нэг л сайн зураг, жилдээ нэг л шилдэг зураг бүтдэг гэж хэлж байв. Өдөржин явсан ч сайн зураг гарна гэж найдах хэрэггүй. Хэт өндөр хүлээлт тавилгүй сэтгэл хөдлөлөө дарж байгаад  жилд ихдээ л 2-3 удаа хальсаа боловсруулж авсан зургаа сая нэг хардагт хальсаар зураг авахын давуу тал оршдог. Харин дижитал камер тийм боломж өгдөггүй. 10000 зураг дарахад нэг сайн зураг гарна шүү дээ. Гэхдээ юу ч бодолгүй шүршээд бай гэсэн үг огт биш. Аливаа бүхэн зэрэгцэн оршиж байдгийн учир сайн мууг хослуул. Үргэлжид “хамгийн сайн” нь байх гэж битгий хичээгээрэй.

Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая!

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.