EP.20 - Та бол "гудамжны гэрэл зурагчин" биш

EP.20 - Та бол "гудамжны гэрэл зурагчин" биш

Гэрэл зурагт хязгаар үгүй. Тодорхойлолтод баригдалгүйгээр хүссэн агшнаа баримтжуул.



Хүмүүс намайг “баримтат гэрэл зурагчин”, “фото сурвалжлагч”, “гудамжны гэрэл зурагчин” гээд л олон янзаар тодорхойлдог. Угтаа би бол зүгээр л нэг гэрэл зурагчин.

- Брүс Дэвидсон

Ямар нэг төрөлд харьяалагдах утгагүй хэрэг. Энэ номд гарч буй ихэнх мастерууд өөрсдийгөө “гудамжны гэрэл зурагчин” гэж хэлдэггүй. Олон нийтийн газар, гудамж талбайд хүмүүсийг, эд зүйлсийг баримтжуулж үлдээж буйг л гудамжны гэрэл зураг гээд байгаа юм. Байгалийн гэрэл зурагчид, архитектурын гэрэл зурагчдаас л ялгагдахын тулд ингэж нэрлээд буй хэрэг. Эцэстээ гэрэл зураг л бол гэрэл зураг шүү дээ. Үргэлжид гудамжинд зураг авдаг гэж үү? Заримдаа гэр бүл, найз нөхдийнхөө зургийг, заримдаа зүгээр л жаргаж буй нарыг буулгах үе бий. Тиймээс нэр томъёонд баригдаж өөрийгөө бүү тодорхойл. Бусад хүмүүс  чамайг тодорхойлохыг ч бүү зөвшөөр.

Брүс Дэвидсон ихэнхдээ гудамжинд олон хүмүүсийг кандид маягаар буулгасан байдаг бол зарим зургуудаас нь харвал, зөвхөн нэг дүртэйгээ удаан хугацаанд ажилласан баримтат цувралууд бий. Тэр өөрийгөө ямар нэг төрөлд хамааруулж үзэхээс илүү “хүмүүсийн амьдралыг гэрлээр зурдаг хүнлэг хүн” гэж тодорхойлдог аж. Гарри Виногранд хүртэл өөрийгөө “гудамжны гэрэл зурагчин” гэж тодорхойлох тун дургүй. Түүний нэгэн ярилцлагад сэтгүүлч “Та ямар салбарын гэрэл зурагчин гэж явах вэ?” гэж асуухад “Амьтны хүрээлэнгийн гэрэл зурагчин” хэмээн хошигносон байдаг.  

Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзъя. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.