EP.16 - Авсан зургаа тайлбарлах хэрэггүй
Магнум агентлагийн гэрэл зурагчин Ричард Калуар авсан бүх зургаа хэрхэн тайлбарлахгүй байх талаар зөвлөснийг эндээс уншаарай.
31. АВСАН ЗУРГАА ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГГҮЙ
Хүмүүст зургуудаа үзүүлэхдээ нэг их юм яриад байдаггүй. Зургийг минь мэддэг, ойлгодог хүмүүс л үзэсгэлэнд оруулах, ном хэвлүүлэх санал тавьдаг. Хүн болгонд тайлбарлаад байх нь утгагүй хэрэг.”
Гэрэл зурагчдын гаргадаг нэгэн томоохон алдаа бол зургаа нэг өгүүлбэрт хайрцаглаад байдаг явдал юм. Нэг л гоё, анхаарал татахуйц гарчигтай, түүнийхээ доор ганц өгүүлбэрт бүгдийг багтаах гэж "оролдсон" аятай. Үүний оронд үзэгчдэд зургийг тань хараад өөрсдийнхөөрөө ойлгох орон зай өг. Мэдээж тайлбар чухал ч зарим үед хэт нурших, үйл явдлаа замбараагүй тайлбарлах нь хэлэх гээд буй санаагаа үгүйсгэх хандлагатай. Санаатайгаар зургийн дүрээ бүтэн оруулалгүй, ямар нэг зүйлийг нь хасчих. Энд яг юу болоод байна аа? гээд гайхаж зогстол нь тийм сонирхолтой үйл явдлыг буулга. Сайн зурагт тайлбар шаардлагагүй. Яг л сайн киноны төгсгөл асуултаар дуусвал хэзээ ч мартагддаггүйтэй адил.
Магнум агентлагийн гэрэл зурагчин Ричард Калуар дуранд буусан нууцыг тайлбарлахын оронд үзэгчдэд үлдээх тухай ийн хэлжээ.
“Хэрэв таны зурагт нууцлаг нэгэн сэжүүр байгаа бол үзэгч түүнийг өөрийн төсөөллөөр олж нээх ёстой. Би хүмүүсийг зүгээр нэг хараад өнгөрөх бус удаан ажиглаж учгийг нь гаргаасай гэж хүсдэг.”
32. НЭЭЛТТЭЙ БОЛОН ХААЛТТАЙ ЗУРАГ АВ
Гэрэл зурагт ерөнхийдөө хоёр төрөл бий. Нээлттэй болон хаалттай. Нээлттэй гэдэг нь үзэгчид хараад ойлгоход амар, мартагдахааргүй, харин хаалттай зураг бол ганц хараад л онц санагдахгүй бол дахиж хараад байх шаардлагагүй тийм зураг юм. Гэхдээ аль аль нь маш чухал. Тиймээс түрүүн дурдсанчлан, мартагдахааргүй, нууцлаг бөгөөд нээлттэй зураг ав. Зориуд сарниулж, фокусгүй авч ойлгомжгүй дүрслэлийг буулга. Үзэгчид яг л мөрдөгч байх ёстой мэт таны зургийг удаанаар нь ажиглаж байвал даалгавраа амжилттай биелүүлсэн байна гэсэн үг.
Хаалттай зураг ч бас ав. Баримтат юм уу, сурвалжлагын хэв маягтай зургууд хаалттай байх нь бий. Энэ төрлийн гэрэл зурагт үзэгчдээ төөрүүлэхгүй байх үүднээс тайлбарыг хангалттай сайн өгсөн байх хэрэгтэй. Гэхдээ гудамжны гэрэл зураг бол үнэнийг буулгахаас илүүтэй ертөнцийг харах өнцгөө л камераа дамжуулж илэрхийлэх тухай юм. Тиймээс таны хэлэх гээд буй санаа заавал ойлгомжтой, тодорхой байх ёсгүй гэдгийг санаарай.
Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.