EP.12 - Алдсан ч яадаг юм!

EP.12 - Алдсан ч яадаг юм!

Алдахаас бүү ай. Үгүй ээ, ер нь алдсан ч яах вэ дээ. Мастерууд бүгд л алдаанаасаа суралцсан байдаг шүү дээ.


23. АЛДСАН Ч ЯАДАГ ЮМ!

Гэрэл зурагт аз тохиох ховор хэдий ч онцгой чухал нөлөөтэй. Хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл юу болохыг мэдэхгүй ч яг зөв газартаа, зөв цагтаа байх л аз тохиож буй хэрэг юм. Гэвч ихэнх үед ийм аз тохиодоггүй нь харамсалтай. Гудамжны гэрэл зургийн 99.9% санамсаргүй учрал тохиол байдаг билээ. 

- Алекс Уэбб

 Алдаа гаргаад л байх тусам, амжилт гаргах магадлал чинь ихсээд байна гэж ойлго. Алдарт Томас Эдисон “Амжилтын хувиа нэммээр байвал, алдаагаа хоёр дахин ихэсгэ” гэж хэлсэн байдаг нь ортой үг шүү. 

Бид үр дүнг бус үйл явцыг л хянаж чадна. Тухайлбал, бүтэн найман цаг гудамжинд зураг дарах үйл явцад хэр их хичээж байгаагаа мэдэж байгаа ч гайгүй зураг авсан үгүйгээ тухайн үедээ мэдэх боломжгүй. Гэхдээ гудамжинд хэр их цаг зарцуулна түүнийхээ хэрээр сайн зураг авч чадна гэсэн үг. Аз бол харваад өнгөрдөг од биш юм. Бэлтгэлтэй, хичээл зүтгэлтэй нэгэнд үргэлжид тохиодог. Хаана ч явсан камераа авч яв. Эргэн тойрноо ажигла. Яг зөв цагтаа, зөв газраа ирлээ гэж бодсон үедээ тэр дор нь зургийг буулгаад ав. Авч чадахгүй байсан ч сэтгэлээр битгий уна. Алдаанаасаа суралцах гэж оролд. Яагаад авч чадсангүй талаараа эргэцүүл. Камернаас болсон уу? Эгзэг нь таарсангүй юу? Хэт их сандарчхав уу? Бүгдийг нь өөрөөсөө асууж байтал хариулт нь олдох болно. 


24. БҮҮ АЙ

Өнөө л нэг айдас. Тэр олон айдас дундаас гэрэл зурагчид муу зураг дарчихсан байх вий гэж хүртэл айдаг. Харин ч олон муу зураг дарах тусам сайн зургийн нөөц ихэсдэг юм шүү дээ. Доорх зургийг Истанбулд явж байхдаа дарсан юм. Яг энэ зургийг дарахаас өмнө бүтэн зургаан “муу” зураг дарчихсан байлаа. 

Тэгээд ард талын хүүг ус руу үсрэхэд нь яг дарж амжсан юм. “Сайн” зураг буулгамаар байвал “муу” зураг их дар. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.