
EP.30 - Өдөр бүр дор хаяж 1% хичээ
"Гудамжны гэрэл зургийн мастеруудаас сурсан 100 хичээл" цуврал нийтлэлийн сүүлийн дугаар та бүхэнд хүрч байна. Уншигчдын анхаарлыг албаар татах гэж биш, үнэхээр л гол санааг нь шууд илэрхийлэхийг зорьсон учир зарим нийтлэл эгдүүцлийг тань хүргэсэн байж мэднэ. Гэсэн ч энэ хугацаанд багагүй хүнд урам өгсөн хэмээн итгэж байна.
59. Өдөр бүр 1%
Мастер гэрэл зурагчдын бүтээлүүдийг хараад яаж ч хичээсэн тэдэн шиг болж чадахгүй санагдана. Тавьсан зорилгодоо хүрэхэд ердөө эхний алхам чухал. Цуврал эхлүүлэхийг хүсвэл эхлээд нэг зураг ав. Дараа нь хоёр, гурав гэж явсаар мэдэхэд хорь гаруй зурагтай болчихно.
ӨДӨР БҮР 1% САЙЖИР
ӨДӨР БҮР 1 ЗУРАГ ДАР
ӨДӨР БҮР 1 ШҮҮМЖ СОНС
ӨДӨР БҮР 1 ГЭРЭЛ ЗУРГИЙН ОНОЛ УНШИЖ СУДЛА
ӨДӨР БҮР 1% ИЛҮҮ ЖАРГАЛТАЙ БАЙ
Эдгээрийг хэрэгжүүлээд сар бүр, улирал бүр, жилийн эцэс гээд тогтмол хугацаанд өөрийгөө үнэлж, хэр сайжирснаа шалгаад л бай. Зарим сард урамшина, заримдаа хурцлагдана. Жилийн төгсгөлд хавь илүү болсон байх болно.
William Eggleston, Untitled, c. 1970
William Eggleston, Untitled, c. 1965
William Eggleston, Untitled, c. 1984
William Eggleston, Untitled, c. 1973
William Eggleston, Untitled, c. 1978
William Eggleston, Untitled, c. 197160. Камераа үргэлж авч яв
“Би үргэлж л камераа 35м-ийн дурангаа хамт авч явдаг. Далайн эрэг орсон ч, найзуудтайгаа уулзсан ч, дэлгүүр хэссэн ч камер минь үргэлж мөрнөөс зүүгдээстэй явдаг. Камер байсан бол гэж харамсаж үзээгүй юм билээ.”
- Жоел Майровитц
“Энэ мөчийг л буулгасан бол…”, “Камераа л авч гардаг байж” гэж харамсах үе бишгүй олон тохиолдож байсан биз дээ? Мэдээж жилийн 365 өдөр зураг авна гэж байхгүй л дээ. Гэсэн ч хаа явсан газраа камераа авч явахыг хичээгээрэй. Болохгүй бол утсаараа дарчих. Юу ч үгүй хоцорсноос л дээр шүү дээ.
Untitled, 1970-73, dye transfer print, collection of the Wilson Centre for Photography, ©The William EgglestonЭнэ хүрээд "Гудамжны гэрэл зургийн мастеруудаас сурсан 100 хичээл" цуврал дуусаж байна. Цувралын турш нийтлэл бүрийг алгасалгүй уншсан уншигч, гэрэл зурагчин, сонирхогч та бүхэнд баярлалаа. Гудамжны гэрэл зургийн төрлийг бага ч болов ойлгуулж, урам зориг өгсөн хэмээн найдаж байна. Дараагийн сонирхолтой нийтлэлээр эргээд уулзацгаая!
Орчуулагч: А.Золзаяа, Ерөнхий редактор: С.Долгорсүрэн
Энэхүү цуврал нь нээлттэй эх сурвалжаас орчуулагдсан болно.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.