EP.25 - Тохируулаад март

EP.25 - Тохируулаад март

Жинхэнэ мастер гэрэл зурагчид янз бүрийн тохиргоог умартаж, оронд нь зургаараа дамжуулж юу хэлэх гээд байгаадаа л онцгойлон анхаардаг аж.


Орчин үеийн технологийн “хэт” дэвшил төгс зураг бүтээхэд саад болсоор байна. Элдэв янзын тохиргооноос илүүтэй юуг мэдрүүлэх, юуг өгүүлэх гээд буй нь чухал биш гэж үү?

- Мартин Парр

47. Камерын тохиргоог бүү тоо

“P” буюу программын горим дээр тохируулчихад л гэрэл сүүдэр, өнгө гээд бүгд таарчихна. Нэг талаараа сайн хэрэг. Учир нь зурагчдад зохиомж дээрээ анхаарах боломжийг олгож байгаа юм. Мэдээж зарим үед камераа тохируулах ажлыг технологид даатгалгүйгээр өөрөө тохируулах шаардлагатай болно. Гэхдээ залхуурах хандлагыг нэмэгдүүлэх зэргээр сул тал ч бий. Жинхэнэ мастер гэрэл зурагчид янз бүрийн тохиргоог умартаж, оронд нь зургаараа дамжуулж юу хэлэх гээд байгаадаа л онцгойлон анхаардаг аж. 

Гэрэл зургийн агуулга маш чухал хэдий ч хүмүүс тэр бүр илэрхийлэмжид анхаардаггүй нь харамсалтай. Уг нь гэрэл зургийн бүтээл бол яг л богино түүх, эсээ шиг утга учрыг агуулдаг. Зургаар дамжуулсан бичвэр гэсэн үг.

  - Константин Манос

Хэдэн арван жилийн өмнө ч  гэрэл зурагчид камерын тохиргоо элдэв зүйлд хэт анхаардаг байв. Бичихийн тулд цагаан толгой сурах хэрэгтэй шиг. Бичиж дуусаад харахад юу бичсэн нь, ямар санаа илэрхийлсэн нь чухал болохоос цагаан толгой чухал биш шүү дээ. Яг үүний адил тохиргоог төгс тааруулсан ч утгагүй бол сайн зураг биш. Жишээ нь, сайн ном уншлаа гэхэд зохиолчоос нь ямар бичээч, компьютер, үзэг бал ашигласныг нь асуудаг гэж үү? Тэгж бодохгүй байна. 

48. Харин үүний оронд камераа тохируулаад март

Гудамжинд хормын төдийд зөрөөд өнгөрөх хүмүүсийн "ертөнц"-ийг буулгах гэж яарахтай зэрэгцээд камерын тохиргоотой зууралдах нь сэтгэл түгшилтийг дээд цэгт хүргэдэг. Ямар хэцүү болдгийг зурагчид хэлүүлэлтгүй мэддэг биз ээ. Тиймээс сарын турш хэрэгжүүлээд үзэх нэг арга зааж өгье. Камераа “P” горимд, ISO 800-д тохируулаад л цаашид санаа зоволгүй бусад зүйлсэд анхаар. 

Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая!

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.