WORLD MONUMENTS WATCH 2025 ХӨТӨЛБӨРТ “ЭРДЭНЭ ЗУУ” ХИЙД ШАЛГАРЛАА

WORLD MONUMENTS WATCH 2025 ХӨТӨЛБӨРТ “ЭРДЭНЭ ЗУУ” ХИЙД ШАЛГАРЛАА

Дэлхийн хөшөө дурсгалын сан (WMF) нь 1996 оноос эхлэн, хүн төрөлхтний түүхийг илэрхийлэх, үнэт дурсгал, дурсгалт газруудыг хамгаалах зорилготойгоор 2 жил тутамд зарладаг ба World Monuments Watch хөтөлбөрийг олон улсын мэргэжилтнүүдийн хамтаар хэрэгжүүлдэг аж.

Нийтэлсэн
1 сарын 21, 2025
Хуваалцах

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь 2019 оноос Дэлхийн Хөшөө Дурсгалын Сан (WMF)-тай хамтран ажиллаж, 2020 оны World Monuments Watch  хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг амжилттай нэр дэвшүүлсэн. Улмаар тус музейг олон улсын анхаарлын төвд авчран, сэргээн засварлалтын талаарх техникийн туслалцаа үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг 3 жилийн турш хэрэгжүүлээд байна.

Энэ удаа 2025 оны World Monuments Watch хөтөлбөрт Монголын Буддын шашны цөөхөн дурсгалт газруудын нэг “Эрдэнэ Зуу” хийдийг уур амьсгалын нөлөөллөөс хадгалан хамгаалах, ирээдүйн өвийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготойгоор нэр дэвшүүлсэн нь олон улсын үнэлгээ, хяналт, өвийн шинжээчдийн хараат бус шалгаруулалтаар томоохон сорилтуудтай тулгарч буй 200 гаруй нэр дэвшигчдээс анхаарах ёстой 25 түүхэн, дурсгалт газруудын нэгээр шалгарсныг албан ёсоор зарлалаа.

World Monuments Fund нь хүмүүсийн амьдралыг баяжуулж, харилцан ойлголцлыг бий болгохын тулд дэлхийн хамгийн үнэт газруудыг хамгаалахад зориулагдсан тэргүүлэгч бие даасан байгууллага юм. 55 гаруй жилийн турш дэлхийн 112 орны 700 гаруй объектод ажиллаж, өндөр ур чадвартай мэргэжилтнүүд дэлхийн өнцөг булан бүрд архитектур, соёлын өвийг хамгаалахад батлагдсан, үр дүнтэй арга техникийг ашигласаар байна.

Дэлгэрэнгүй үзэх: 2025 World Monuments Watch

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.