• Нүүр
  • Сэдэв
  • Мэдлэг
  • Тэмцээн
  • Хөтөч
© Suuder INC. All Rights Reserved.
Powered by
Киночдын баяр - Улаанбаатар олон улсын кино наадам 17 дахь жилдээ

Киночдын баяр - Улаанбаатар олон улсын кино наадам 17 дахь жилдээ

Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) 17 дахь удаагаа 2025 оны 10-р сарын 8-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Нийтэлсэн
Zolzaya
Үйл Явдал
9 сарын 30, 2025
0 Сэтгэгдэл
Хуваалцах
  • Link
  • Tweet
  • Share
  • Email

Монголын кино урлагийн салбарын хөгжилд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь уг наадмын зорилго аж.

Энэ жилийн наадмын нээлтийн кино үзвэрээр Щвейцарын найруулагч Симона Каноникагийн "Song of Breath" - "Амьсгалын дуу" үзэгчдийн хүртээл болж, Монгол дахь нээлтээ хийх юм.

Түүнчлэн “Хангарди” Монгол киноны уралдаант хэсэг, “Үзэхийн хязгаар” Монголын сор бүтээлчийн сонгодог бүтээлийг дахин танилцуулах хэсэг, Иран, Франц, Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг улсуудын 2024-2025 онд бүтээгдсэн уран сайхны болон баримтат кино үзвэр, кино боловсрол олгох “Залуу үзэгч” хөтөлбөр болон кино уран бүтээлчдэд зориулсан “Industry Day” форумыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. 

Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Үзэхийн хязгаар хэсгээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнг онцлон түүний Анхны алхам (1970 он), Хүний амь (1976) хэмээх хоёр уран бүтээлийг өргөн дэлгэцнээ толилуулах гэж байна. 

Наадмын хүрээнд гарах бүх кинонууд Тэнгис болон Prime Cineplex Encanto кино театруудаар үзэгчдийн хүртээл болох ба дэлгэрэнгүй хөтөлбөр, цагийн хуваарийг www.facebook/ubiff.com сошиал хаяг болон www.ubiff.mn сайтаас хүлээн авах боломжтой. Тасалбарыг эндээс худалдан авч үзнэ үү.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.

Категори+ events
Үйл Явдал
Медиа салбарын цаг үеийн, шинэ соргог үйл явдал, сурвалжлагуудыг хүргэнэ.
Унших