
Pisa Street Photography International Festival - 2024
Гудамжны гэрэл зургийн олон улсын анхны наадам болох “Pisa Street Photography International Festival”-ийн энэ жилийн дүн гарсныг та бүхэнтэй хуваалцаж байна.
Энэхүү тэмцээнийг Италийн Понтедера хотод төвтэй “Tilt street photography tuscany” хэмээх ашгийн бус нийгэмлэгээс 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба энэ жил цуврал гэрэл зураг(ихдээ 12 ширхэг) болон дан гэрэл зургийн 2 төрлөөр бүтээлийг хүлээн авчээ. Ингэхдээ 18-аас дээш насны бүх гэрэл зурагчдад нээлттэй бөгөөд нас, хүйс, улсын харъяалал үл хязгаарлана хэмээн удирдамждаа дурдсан байв. Мөн бүтээлийг хүлээн авахдаа оролцогчдоос тодорхой хэмжээний хандив цуглуулсан байна. Энэ нь тэмцээний ялагчдын шагнал болон 2025 оны үзэсгэлэнгийн санхүүжилтэд зарцуулагдах ажээ.
Тэмцээний шүүгчээр:
Nazile Bolat - Turkey
David Gibson - UK
Siegfried Hansen - Germany
Pia Parolin - Italy
Valerie Six - France
Edas Wong - Hongkong тус тус эрхмүүд ажилласан юм. Ингээд тус
тэмцээнд шагналт байруудад шалгарсан бүтээлийг хүргэе.
ДАН БҮТЭЭЛИЙН ЯЛАГЧИД
1st PRIZE Gavin Libotte - Australia
2nd PRIZE Bert De Busschere - Belgium
3rd PRIZE Hezy Holzman - Israel ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ ХҮРТСЭН БҮТЭЭЛҮҮД
Andrei Dorian Gavrila - Germany
Christine Kemp - USA
Fabrizio Azzellini - Italy
Luca Bernardini - Italy
Prescott Lassman - USA
Rakkeat Poosomsri - ThailandЦУВРАЛ БҮТЭЭЛИЙН ЯЛАГЧИД
3rd PRIZE Zdenek Dworak - Czech Republic
2rd PRIZE Daniel Ramos - Mexico
1st PRIZE Regula Tschumi - Switzerland
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.