Эх дэлхийгээ хайрладаг хөгжмийн наадам!

Эх дэлхийгээ хайрладаг хөгжмийн наадам!

Тус наадмыг зохион байгуулагчдын хамгийн түрүүнд хийсэн ажил нь элдэв тайз, асар майхан бус. Харин нэн ховордож буй олон наст мод, бутыг наадмын талбайдаа тарьж, үрслүүлж байгаад баяртай байна.

Нийтэлсэн
6 сарын 13, 2024
Хуваалцах

Дэлхийн өнцөг булан бүрд ямар нэгэн хөгжмийн наадам, хамтлаг дуучдын аялан тоглолтууд өдөр бүр зохиогдож байдаг. Харин олон үзэгч, сонсогчдын тоо нэмэгдэх тусам тогтвортой хөгжилд анхаарч, үйл ажиллагаандаа байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлж буй нь хуруу дарам цөөхөн ч гэлээ ийм шинэчлэлтийн давлагаа асар эрчимтэй нэмэгдэж буй юм. 

Азийн ТОП-5 фестивалийн нэг, Монголын дуу хөгжим, соёл урлагийн салбар дахь хамгийн томд тооцогдох Playtime Festival энэ жил бууриа сэлгэн цоо шинэхэн талбайд зохиогдоно.  Тэд наадам болох талбайг тойруулан тавилгана, мөнгөн хус, бургас, гандигар, үхрийн нүд тэргүүтнийг суулган тарьжээ. Үүнээс гадна өндөр ургадаг улиас, хус зэргийг суулган арчилж байгаа тухай хуваалцсан юм.

Хөгжмийн наадам дөрөв хоног үргэлжлээд л дараа жилийг хүлээх боловч энд тарьж ургуулсан мод, бут өдрөөс өдөрт өндийн цэцэглэж, эндээ үлдэнэ гэдгийг бодох бүрд баяртай санагдана. 

Тун удахгүй Playtime Festival шинэхэн байршил болох зүлэг ногоон талбайд уулзацгаая. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.