
ХАОС 2026 наадамд 11 орны 17 уран бүтээлч оролцоно
Экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын ХАОС наадам гурав дахь удаагаа “Resurgence – A New Nomadic Spirit” сэдвийн дор 2026 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд 11 орны 17 уран бүтээлч оролцож, дэлхий дахинд өрнөж буй геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн хүндрэл, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн, түүнтэй зэрэгцэн хувь хүн, нийгэм, соёлын түвшинд бий болж буй өөрчлөлт, шинэчлэл, дасан зохицлын асуудлыг экспериментал хөгжим болон дүрслэх урлагаар дамжуулан хөндөх юм.
Наадмын хүрээнд орон зайн өрөг, мультимедиа арт үзэсгэлэн, үйл хөдлөл, дуу авиа, экспериментал хөгжмийн тоглолтууд зохион байгуулагдах бөгөөд дүрслэх урлагийн үзэсгэлэн Дарь-Эхэд байрлах 800 м² талбай бүхий X0 Art Space-д 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 4-ний хооронд дэлгэгдэж, амьд хөгжмийн тоглолт 9 дүгээр сарын 25-нд On’n Off Production танхимд болно.
Монгол уран бүтээлч Т.Энхболд, Л.Мөнгөнцэцэг нар даяаршил, хотжилт, технологийн дэвшлийн нөлөөгөөр монголчуудын оюун санаа, үзэл бодол, дадал зуршилд гарч буй өөрчлөлтүүд, байгаль дэлхийгээ дээдлэх өвөг дээдсийн гүн ухаан, амьдрах арга барил, нүүдлийн уламжлалт соёл энэ бүхнийг эсрэгцүүлэн оршихуйн мөн чанар, амьдралын үнэ цэнийн талаархи ээдрээтэй асуудлуудыг дэвшүүлсэн өрөг бүтээлүүдээ толилуулах бол Б.Инжинааш, Д.Доржханд нар хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, холимог соёл, сэтгэл зүй болон экологийн эмзэг асуудлыг хөндсөн дүрс, дуу авиан хамтарсан бүтээлээ дэлгэн үзүүлнэ.
Munguntsetseg Lkhagvasuren Land Art Biennale 360, Mongolia 2016
Enkhbold Togmidshiirev, Mining 2026 The National Art Gallery of Mongolia.
Enkhbold Togmidshiirev, Call from Altai, Art Camp 9, 2025, Performance at Khyargas LakeОлон улсын уран бүтээлчдээс Этиоп-Англи гаралтай Тио Эшету-гийн 2017 оны Documenta наадамд дэлгэгдэж байсан “Atlas Fractured” нүсэр хэжээний видео бүтээл, Филиппин гаралтай Дани уран бүтээлч Лилибэт Квинка, Австрийн Бэрнд Опл, Данийн Элизабет Молин нарын орон зайн мультимедиа бүтээлүүд, түүнчлэн Иран гаралтай Финланд уран бүтээлч Сэпидэх Рахаа-гийн “In Transition” хоёр сувагт видео, Иран гаралтай Голланд уран бүтээлч Араш Камали Сарвестани болон Иран гаралтай Америк уран бүтээлч Мехреган Пэзэшки нарын хамтарсан “Sediment” богино хэмжээний кино дэлгэгдэх юм.
Lilibeth Cuenca Rasmussen Mobile Mirrors In Situ Photo Geric Cruz 0920
Atlas Fractured Theo Eshetu Installation view at Documenta14 Kassel Germany 2017
Injinaash Bor Exhibition & Man 2022Үзэсгэлэнгийн нээлтийн тусгай үйл ажиллагаа 9 дүгээр сарын 26-нд X0 Art Space-д болно. Нээлтийн үеэр Лилибэт Квинка, Т.Энхболд, Х.Дамдин, Финландын уран бүтээлч Тимо Вииалайнэн нар хамтарсан перформанс толилуулж, Турк гаралтай Голланд уран бүтээлч Эгэ Шахин дуу, авиан бүтээлээ хүргэнэ.
Амьд хөгжмийн хөтөлбөрт Францын Sacred Lodge, Италийн Сара Персико, Шведийн Томас Нордмарк нар оролцож, экспериментал хөгжмийн тоглолт хийх бол тайзны визуал амьд тоглолтыг Тайванийн уран бүтээлч Ван Чиен Чуан гүйцэтгэнэ.
Tomas Normark Sonica Festival Liubljana 2029 Photo Kaja Brezočnik
Sacred Lodge Photo by Pauline Gouablin
Sara Persico & Mila Oki Performance Sphaîra photo by Helena Majewska
Timo Viialainen Bulb III 2022 Festival Starptelpa, Art Academy of Latvia, Photo Kristaps DublansХАОС 2026 наадамд оролцож буй уран бүтээлчдийн бүтээлүүд нь улс орон доторх болон хил дамнасан шилжилт хөдөлгөөний шалтгаан, түүхэн улбаа, үр нөлөөг хувь хүн, нийгэм, соёл болон геополитикийн түвшинд авч үзсэн нийтлэг агуулгаар холбогдох юм.
Bernd Oppl Mushrooms Video InstallationНаадмын куратороор ХАОС наадмыг үүсгэн байгуулагч Т.Билгүүн, Б.Гантуяа, мөн Берлиний CTM олон улсын хөгжмийн наадмын үүсгэн байгуулагч, уран сайхны захирал Ян Ролф нар ажиллаж байна.
“Resurgence – A New Nomadic Spirit” төслийг Европын холбооны соёлын институтийн нэгдлийн Монгол дахь салбар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран хэрэгжүүлж, Улаанбаатар дахь Гёте-Институт, Монгол-Францын төв, Бээжинд байрлах Австрийн соёлын форум, Данийн соёлын институт, Финландын Элчин сайдын яам, Италийн соёлын институт, Нидерландын Элчин сайдын яам, Шведийн Элчин сайдын яам, Европын холбооны соёлын институтийн нэгдлийн кластер сан гол дэмжлэгийг үзүүлж, мөн Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, Степ Амюзмент, X0 Art Space, 99999, Ой төсөл зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.