“World Illustration Awards-2024” ялагчид тодорлоо!

“World Illustration Awards-2024” ялагчид тодорлоо!

Бүтээлч салбарын хувьд иллюстратор зураачдын оруулах хувь нэмэр чухалд тооцогддог билээ. Дижитал арт чиглэлээр ажилладаг уран бүтээлчдэд энэхүү мэдээлэл урам зориг өгөхөөс гадна шинээр туурвах бүтээлийн санаа сэдэл болно гэдэгт итгэж байна.

Нийтэлсэн
10 сарын 2, 2024
Хуваалцах

"Хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох хэвлэмэл бүтээл, сав баглаа боодол, ханын зураг гэх мэт өргөн хүрээнд дижитал бүтээл ашиглагдах болсон. Энэ бүгдийн цаана авьяаслаг уран бүтээлчид байдгийг мартаж болохгүй. Тэмцээний гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрээс оролцсон онцгой авьяастнуудыг алдаршуулж, дэмжих юм." 

-AOI-ийн Гүйцэтгэх захирал Рейчил Хилл.

Энэ бол дижитал артистуудын хувьд нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг билээ. Лондон хотод төвтэй иллюстраторуудын холбооноос зохион байгуулагддаг тэмцээн бөгөөд аль улс орноос тэмцээнд бүртгүүлэн оролцох боломжтой тул маш өргөн цар хүрээтэй, өрсөлдөөнтэй болдгоороо онцлог юм. Энэ жилийн хувьд дэлхийн 75 улсаас 5500 гаруй уран бүтээл өрсөлджээ. Мөн ангилал тус бүрээс ялагчдыг тодруулсан ба зарим ангиллын ялагч давхацсан байв.

ШИЛДГИЙН ШИЛДЭГ - ЕРӨНХИЙ ЯЛАГЧ 

“The Missing Mousekeeper” бүтээлээрээ Марк Смит энэхүү шагналыг хүртсэн бөгөөд мөн сэдэвчилсэн нийтлэлийн төрөлд шагналыг мөн авсан юм. Түүний бүтээл нь Деннис Дэй хэмээх Mickey Mouse клубын үндсэн гишүүний сураггүй алга болсон тухай нийтлэлд зориулан бүтээгдсэн зураг ажээ.

"NEW TALENT" ангиллын ялагч

Английн уран бүтээлч Кайла Салим “Ама Но Инори: Залбирал” бүтээлээрээ энэхүү шагналын эзэн болсон юм. Түүний бүтээл нь сувд олборлох шумбалт буюу 2000 жилийн өмнө үүссэн Япончуудын уламжлалаас сэдэвлэсэн байв.

Дэлгэрэнгүй ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.