“Хүн байгалийн хүйн холбоо” үзэсгэлэн Монгол Улсад албан ёсоор нээгдлээ

“Хүн байгалийн хүйн холбоо” үзэсгэлэн Монгол Улсад албан ёсоор нээгдлээ

Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Сан нь Нидерландын Хаант Улсын Засгийн Газартай хамтран, уур амьсгалын өөрчлөлт ба ирээдүйн талаарх үзэл бодлыг дүрсэлсэн анхны сэдэвчилсэн үзэсгэлэн болох “Хүн байгалийн хүйн холбоо” үзэсгэлэнг та бүхэнд толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнг 21-р зууны уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл явдлын түүхүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс нэгтгэн хүргэгч Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Уралдааны архивт тулгуурлан бэлтгэлээ.

Нийтэлсэн
5 сарын 20, 2025
Хуваалцах

Уг үзэсгэлэн нь 20 шилдэг гэрэл зургийн цомгийг багтаасан бөгөөд 1. Хямрал, 2. Дасан зохицол ба эсэргүүцэл гэх өөр хоорондоо харилцан уялдаатай уур амьсгалын өөрчлөлтийн хоёр түүхийг өгүүлнэ. Үзэсгэлэнгийн эхний хагаст нүүрс ба газрын тос олборлолт, хог хаягдал, далайн түвшний нэмэгдэлт, ой хээрийн түймэр, ган гачиг зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль орчны сүйрлийн дүр төрхийг дэлгэсэн гэрэл зургууд багтжээ.

Үзэсгэлэнгийн хоёрдугаар хагас нь итгэл найдвар ба үйлдэл рүү чиглэнэ. Энд сэргээгдэх эрчим хүчний хөгжил, шинжлэх ухаанд суурилсан хүнсний шийдлүүд, уугуул иргэдийн уламжлалт арга туршлага, газрын тос дамжуулах хоолойг эсэргүүцсэн тэмцэл зэрэг дэлхийн эмзэг тэнцвэрийг хадгалах үйлсийн төлөө тэмцэж буй хүмүүсийн дүр болон газруудыг харуулжээ.

Энэхүү үзэсгэлэн нь хүмүүс биднийг гүн уялдаа холбоо сүлжилдсэн дэлхий ертөнц дэх өөрсдийн байр сууриа эргэн тунгаахыг уриалж байна. Энэ нь зөвхөн байгалийн сүйрлийг эсэргүүцэх төдий биш, харин дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй илүү тогтвортой ирээдүйг бүтээх гэсэн хүмүүсийн үйлсийг ойлгож, хүлээн зөвшөөрөхийг бидэнд сануулж буй юм.

Хугацаа: 5 сарын 16-30-ны өдрүүдэд 
Хаяг: УБ ПАРК, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн хажууд
Цаг: 11:00-22:00 цагуудад үзэсгэлэнгээ дэлгэж байна. 

🔸Дэлгэрэнгүй мэдээллийг: www.worldpressphoto.org хаягаар авна уу. Мөн биднийг Instagram, Facebook, X, Bluesky болон YouTube хуудсаар дагаарай.

🔸Монгол дахь Нидерландын талаарх мэдээллийг: https://www.netherlandsandyou.nl/web/mongolia/home хаягаар авна уу. Эсвэл биднийг LinkedIn болон Facebook хуудсаар дагаарай.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.