Хайр бол халамж

Хайр бол халамж

Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан гэрэл зурагчин Б.Саруулын "Хайр гэж юу вэ?" цувралын үргэлжлэлийг толилуулж байна.

Нийтэлсэн
2 сарын 13, 2025
Хуваалцах

Хайр бол халамж.

Бодь-Эрдэнэ, 14 настай

Хорвоо дээр хүн эцэг, эх, гэр бүл гээд амьдралынхаа чухал хүмүүсийг хамгийн дээд хэмжээгээрээ хүндлэн дээдлэх бол хайр юм.

Оюунцэцэг

Мартахгүй байх л хайр юм даа.

Билэгням, 27 настай

Гэр бүлтэйгээ байх л хайр.

Булганхангай, 10 настай

Амьдрал өөрөө хайр.

Сэргэлэнболд, 50 настай

Эх үрийн хайр бол жинхэнэ хайр.

Мөнхбат, 34 настай

Хайрын маш олон төрөл байгаа. Хүн, ан амьтан, ургамал гээд дэлхийн бүх зүйлс хайраас үүсэлтэй

Цэцэгсүрэн, 62 настай

Хайр бол хариуцлага, халамж, хагацал.

Гэрэлт-Од, 24 настай

Хайр бол эцэс төгсгөлгүй уучлал

Үүрийнтуяа, 21 настай

Хайр бол хүндлэл юм.

Мөнхбат, 31 настай

Гэр бүл, аав, ээж, дүү нар маань л хайр. 

Төгөлдөр, 25 настай

Зүрхэн дэх тав тух бол хайр юм.

Заяа, 22 настай

Бие биенийгээ нандигнаж энхрийлэх, хүндэтгэн уучлах, ер нь бол хайр өөрөө уучлал.

Бямбацогт

Нэгээс нөгөөд хүрч буй халамж.

Оргил-Эрдэнэ, 27 настай

Өөрийнхөө боломжийг түр хойш тавьж бусдад өгөх сэтгэлийг хайр гэнэ.

Гансүрэн, 51 настай

Хайр гэж хайрыг л хэлнэ.

Чинбат, 54 настай

Бие биенээ хүндлэн, аз жаргалтай байлгах нь хайр.

Тэнгис, 15 настай

Хайр гэж агуу юм байдаг. Их ховорхон олддог юм бий. Ах нь харин олсон хайраа алдчихсан. Чи хайраа олох юм бол битгий алдаарай. 

Баттулга, 47 настай

Хайр бол Харамлан байж өөртөө авсан шинэ үнэртэнХөөрхөн эрхлэх хар муужгайХөршийн хүүд бэлэглэсэн атга чихэрХажуугаар зөрөх танихгүй нэгний дулаан харцХайр бол бүх зүйл

Хулан

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.