БҮХ ХҮРТЭХҮЙД: Сонорыг мялаах дуут бясалгал
Зөвхөн дуу чимээ, аялгуу эгшгээс гадна нүд амрааж, сэтгэл баясгах визуалыг тольдож болох юм. Үзэх мэлмий бус сонор хүртэхүйгээ мялаахыг хүссэн хэн бүхнийг тус үзэсгэлэнг заавал зорин очихыг хүсье.
Урлагаар анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой үүсгэн байгуулагдсан Sound Meditation Mongolia нь “Бүх Хүртэхүйд” Медиа арт & Cаунд арт бүхий үзэсгэлэнг “Улаан Гэр” галерейд толилуулж байна.
Завгүй хэмнэл, хурдтай өрнөж буй амьдралаа түр хугацаанд "удаашруулж", дотоод зөн, бодлоо сонсох боломжийг энэ үзэсгэлэн олгохыг эрмэлзжээ. Хүний биеийн ихэнх хэсгийг ус бүрдүүлдэг. Усыг мөн "ой санамжтай" хэмээх нь бий. Харин дууны янз бүрийн давтамж, долгионыг ашиглан хүний бие дэх усыг хөдөлгөөнд оруулж, улмаар тайтгаруулан тайвшруулах нь дуут бясалгалын зорилго аж.
Хаана: “Улаан Гэр” галерей Чингэлтэй дүүрэг, Жуулчдын гудамж, Дельта төв 402 тоот
Хэзээ: 2025.01.10-01.29 -ний хооронд
Цагийн хуваарь Даваа-Ням гаригт: 11:00-19:00
Тасалбар- 10,000 ₮ /тасалбарыг shoppy.mn сайтаас худалдан авах боломжтой/Дэлгэрэнгүй мэдээлэл: 97002707
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.