"Улаанбаатар Биенналь" 06 дугаар сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг 2025 оны 06 дугаар сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Улаанбаатар хот нь ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд 2023 онд нэгдэж, дэлхийн 90 гаруй улсын 355 гаруй бүтээлч хотуудын эгнээнд багтсан нь Монгол улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлах, салбарын эзлэх байр суурийг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болж байна. ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээний үйл ажиллагааны 7 төрөлд Гар урлал ба ардын урлаг /Crafts & Folk Art/, Дизайн урлаг /Design/, Кино урлаг /Film/, Хоолны урлаг /Gastronomy/, Уран зохиол /Literature/, Медиа урлаг /Media Arts/, Хөгжмийн урлаг /Music/ багтдаг.
Хотын даргын урилгаар Сиднейн куратор Тиан Жан Улаанбаатар Биенналийн ерөнхий үзэсгэлэнг Сарны доор, Тэнгэрийн хаяанд сэдэв доор удирдан зохион байгуулах хийгээд түүний мөн адил гадаадаас хүрэлцэн ирэх уран бүтээлчид зарлагдлаа. Ерөнхий үзэсгэлэнгээс гадна Солонгос-Монголын хамтарсан Сарны Доор сэдэвт үзэсгэлэн Монголын Байгалийн Түүхийн Музейд, Тайваньтай хамтарсан Техносталги нэрт үзэсгэлэн Анкор төвд, мөн Өмнөд Солонгос улсын И Нам уран бүтээлчийн үзэсгэлэн Чингис Хааны музейд тус тус зохион байгуулагдана.
КУРАТОР ТИАН ЖАНЫ ТУХАЙ
Тиан Жан нь бие даасан куратор, зохиолч, зохион байгуулагч юм. Тиан нь Даруг Нутгийн (Баруун Сидней) Пари гэх хамтарсан Галерейн үүсгэн байгуулагчдийн нэг бөгөөд “Редикал халамжийн тунхаг буюу Урлагийн ертөнцөд хүн байх нь” бүтээлийн зохиолч юм. Тэрээр Documenta Fifteen (Кассель, Герман), Metro Arts (Брисбайн), болон Judith Wright төв (Брисбэн) гэх мэт газрын төслүүдэд куратороор ажиллаж байсан туршлагатай.Тиан нь Баруун Сиднейн Даруг Нутаг, Катманду, Нева Тамсалинг хотуудад үйл ажиллагаагаа явуулдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Ulaanbaatar Biennale
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.