АЖИН ТҮЖИН - Долоо хоногийн тойм
Хотын гудамж урьдынхаараа. Салхи үе үе эрчилж, тэгс хийгээд намдана. Цас хайлж, нар төөнөхөөс үзвэл цаг наашилж, хавар иржээ. Өнгөрсөн долоо хоногт монгол түмний сар шинийн баярын золголттой зэрэгцэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо. Нэг хэсэг нь дээлтэй гудмаар алхах бол зарим нь цэцэг барин хаашаа ч юм яарна.
Тэмдэглэлээ дэлгээд юу ч юм бичмээр. Гаргаж асгамаар тэвдэх ч юунаас эхлэхээ үл мэднэ. Ийм үед ямар нэгэн нийтлэл унших, сонин гарчиглах ч гэмгүй. Цаг үеийн тухай мэдээллийг гүйлгэж харах зав тэр бүр олддоггүй бол ажин түжин урсгалаар өрнөж буй их хотын зургууд танд ойр санагдана гэж найдъя. Эгэл, ердийнхөөрөө боловч ахиад эргэн тохиохгүй хоног өдрүүд учир камерын дуранд буусан бүх өнгө гэрэл үнэтэй билээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.