RECAP: Сонгууль 2024
Монгол Улсын 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль томсгосон тойргийн хүрээнд холимог тогтолцоогоор зохион байгуулагдсан. Бид түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй парламентыг сонгон бүрдүүллээ. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд баримтжуулан үлдээсэн гэрэл зургийн бүтээлийг дэлгэж байна.
Ардчилсан Монгол Улсын иргэд бид дөрвөн жилд нэг удаа улс төрийн сонгох эрхээ эдэлж, сонгуульд оролцдог болоод багагүй хугацааг үджээ. Энэ жилийн хувьд холимог тогтолцоогоор нийт 126 гишүүнийг сонгон парламент бүрдүүлснээрээ онцлогтой байв. Магадгүй урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад иргэд сонгогчид илүү их хариуцлагатай, хянуур сонголт хийхийг эрмэлзэж байсныг нуух юун. Өнөөдөр нийт иргэд сонгогчдын төлөөлөл болох парламентын гишүүд бүрэн эрхээ баталгаажуулан тангарагаа өргөж байна. Ийнхүү Монгол Улсын ес дэх удаагийн парламент 126 гишүүний бүрэлдэхүүнтэй болж өргөжлөө. Тойм дүнгээс үзвэл энэ удаагийн сонгуульд нийт 19 нам, 2 эвслээс 1300 гаруй нэр дэвшигч сонгуульд өрсөлдсөн ба сонгуулийн ирц 69.3 хувьд хүрсэн байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.