
ХАЙР гэж юу вэ?
Гэрэл зурагчин Б.Саруулын бүтээсэн "Хайр гэж юу вэ?" цуврал бүтээлийг уншигч танд хүргэж байна. Амьдралын олон салаа зам, саад тотгор, хувь зол дээр байх хүмүүс гагцхүү хайрыг л ямар ч нэмэлт тайлбар, орчуулгагүй ойлгодог биз ээ.
Дэлхий өнцөг булан бүрд мөрөөдөл, зорилго, хайр, тэвэр дүүрэн итгэл тээсэн сая сая зүрх цохилно. Тэдгээр зүрх бүхэн хорвоо ертөнц дэх эрээн бараан, гэрэл гэгээтэй бүхнийг өөрийнхөөрөө ойлгож, бас бусдад илэрхийлэх аж. Тэгвэл Улаанбаатар хотын гудмаар алхаж яваа хүмүүс хайрыг хэрхэн тодорхойлсныг гэрэл зурагчин Б.Саруул дэлгэн харуулахыг эрхэмлэжээ. Түүний дурандаа буулгасан, инээмсэглэл цацруулсан дүрүүдийн хайрын "хэл"-ийг энэхүү цувралаас тольдоорой.
Хайрыг та юу гэж боддог вэ?
2024.03.12 "Бүргэдийн баярын үеэр" ©Саруул БатсайханХорвоогийн амьтан бүхнийг хайрлах нь жинхэнэ хайр юм.
Желелхан, 71 настай
2023.09.03 "Улсын Драмын Эрдмийн Театр" ©Саруул БатсайханХайр бол мөнхийн үргэлжлэх зүйл.
Баатар, 82 настай
Би хайрыг мэдрэх үедээ өөрийн эрхгүй инээмсэглэж эхэлдэг. Халуун дулаан мэдрэмжийг хайртай хүмүүс минь мэдрүүлдэг учраас аз жаргалтай болдог.
Намуун, 16 настай
2023.09.03 "Төв номын сан" ©Саруул БатсайханУргуулж чадвал сүүдэрт нь ч жаргах модыг хайр гэдэг.
Өсөхбаяр, 18 настай
2023.09.03 "Баянзүрх зах" ©Саруул БатсайханГэгээн тунгалаг хиргүй сайхан сэтгэлийг хайр гэнэ.
Нансалмаа, 56 настай
2023.09.01 "Чингис зочид буудал" ©Саруул БатсайханХайр бол халамжлах сэтгэл.
Оюун-Эрдэнэ, 38 настай
2023.09.01 "Багшийн дээд" ©Саруул БатсайханХайр бол санах сэтгэл.
Бат-эрдэнэ, 25 настай
2023.09.01 "Хөдөө Аж Ахуйн Яам" ©Саруул БатсайханХүмүүс нэг нэгнээ санах сэтгэлийг хайр гэх байх.
Хуанган, 24 настай
2023.09.01 "Сансар" ©Саруул БатсайханХайр гэж аавыг хэлнэ. Хэзээ ч дутахгүй хайраар хайрлаж өвдөхөд өөрийгөө буруутгаж амжилт бүр дээр хүүхэд шиг баярлаж миний хувьд хайр гэж аавыг л хэлнэ. Үгээр илэрхийлэхийн аргагүйгээр хайрлаж хамгаалдаг тэр хүн.
Ариука, 20 настай
2023.11.06 "Бага тойруу" ©Саруул БатсайханХайр гэдэг гарт баригдахгүй ч сэтгэлд мэдрэгддэг зүйл юм аа.
Болд-эрдэнэ, 24 настай


Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.