Миний дарсан 10 гэрэл зураг | Д.Давааням
“Миний дарсан 10 зураг” гэрэл зургийн цуврал нэвтрүүлэг 2024 оноос үзэгчдэд хүрч эхлээд даруй 1 жил өнгөрчээ. Төслийн санаачлан хэрэгжүүлэгчид болох Эй эф и фильмс ХХК (AFE Films), Монгол дүрслэмжТББ (Mongolian Visuals) хамтран эхний улиралд 12 дугаар (3-12 дахь дугаарыг Star TV-тэй хамтарсан) толилуулсан юм
13 дахь дугаар буюу шинэ улирлын эхний дугаарыг Лейка Монгол ивээн тэтгэж буй бөгөөд цоо шинэ форматаар Зориг сангийн дэмжлэгтэйгээр үзүүлж байгааг онцолж байна. Тодруулбал, Noise Art Media агентлагийн гэрэл зурагчин, Батзориг сангийн тэргүүн Д.Даваанямын дугаарыг олон нийтэд нээлттэй үзвэр хэлбэрээр 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Зориг сангийн байранд зохион байгуулсан бөгөөд 30 гаруй зочин ирж анхны үзэгч болжээ.
Төслийн санаачлагч Н.Түвшинболд, Б.Мэнд-Амар, гүйцэтгэх продюсер Д.Эрдэнэхангай нар Монголд гэрэл зургийн салбар үүсэж хөгжсөний түүхэн 90жилийн ойтой холбогдуулан нийт 30 гэрэл зурагчинг нэвтрүүлэгт оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тэд энэ цувралын ач холбогдлыг мэргэжлийн гэрэл зурагчдын бүх үеийн төлөөллийн уран бүтээлийг сурталчлан таниулах, гэрэл зурагт холбогдох зохиогчийн эрхийн тухай ойлголтыг нийтэд түгээх, залуу гэрэл зураг сонирхогчдод мэргэжлийн зурагчдын хандлага, арга барил, зураг авах техникийг хуваалцах, гэрэл зургийн аппаратын хэрэглээг өсгөх талаас нь онцолсон билээ.
Та бүхэнд “Миний дарсан 10 зураг” нэвтрүүлгийн Д.Даваанямын үзвэрийн онцлох мөчүүдээс хүргэж байна.
Бичлэг үзэх:
Гэрэл зургийн эх сурвалж: Noise Art Media
Холбогдох:
Зочин: Гэрэл зурагчин Д.Давааням
Хэрэгжүүлэгч: Эй эф и Фильмс ХХК, Монгол дүрслэмж ТББ
Ивээн тэтгэгч: Лейка камер Монгол
Дэмжигч: Зориг сан
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.