Өөрөө өөртөө гэрэл бол - Л.Доржбат

Өөрөө өөртөө гэрэл бол - Л.Доржбат

Уран бүтээлч Л.Доржбат эрхмийн дэлгэж буй "Өөрөө өөртөө гэрэл бол" үзэсгэлэнгийн нээлтэн дээр зорин очлоо. Үзэсгэлэнгийн дэглэлт, бүтээлийн өнгө эрхгүй хүлээн авагчдын анхаарлыг татах аж. Үзэсгэлэнгийн куратороор Н.Цэвэлмаа ажилласан ба үзэгчид бүтээл бүрийн утга учрыг сэтгэлдээ тунгаан бясалгаж, өөрийн дотоод хоолойг чимээлээсэй хэмээн бодсоноо илэрхийлж байв.

Нийтэлсэн
5 сарын 13, 2025
Хуваалцах

Бүтээлүүдийнхээ тайлбарт "Агнистын гэгээ" цуврал боть номоос эш татсан нь тухайн зургийн утга учир, мөн чанарыг төвөггүй ойлгох боломжийг олгожээ. Л.Доржбат зураачийн бүтээлүүдэд будда болон эмэгтэй хүний төрх багагүй дүрслэгдэх аж. Төгс гэгээрэл, бурханч сэтгэлгээ, тунгалаг ариун оюун гэдэг хүршгүй холд бус өөрийн дотор үргэлж хамт яваа. Гагцхүү түүнийг танин сэрж, ухаарч мэдрэх нь чухал гэдгийг бүтээл бүрийн тайлал, дүрслэлд илэрхийлжээ. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.