
Татах хүч "үйлчилдэггүй" гэрэл зургууд
Ли Вэй нь 1970 онд Хятадын Хубэй мужид төрсөн, концептуал гэрэл зурагчин, уран бүтээлч нэгэн юм. Тэрээр татах хүч байдаггүй мэт орон зайг гайхалтай дүрсэлсэн бүтээлүүдээрээ 2000-аад оны эхэн үеэс хойш алдаршсан билээ.
“Fly Freely” буюу "хязгааргүй нисэх” хэмээх концептийг баримтлан өвөрмөц аргаар бүтээлээ туурвидаг тэрээр багаасаа л нисэхийг мөрөөдөж ирсэн гэнэ. Газраас хөндийрч, тэнгэрт нисэх бол хязгааргүй эрх чөлөө, оюун санааны амралт. Хүмүүс нисэж чаддаг бол амьдрал шинэ боломж, оюун санааны хөгжил, амар тайван байдлаар тасрахгүй. Ихэнх зургуудыг нь харвал өөрөө оролцсон байх нь бий. Хятадын соёлыг сюрреал нисэх үйлдэлтэй хослуулснаар түүний бүтээлүүд хүн төрөлхтний оршин тогтнол, ирээдүйн боломжуудын талаар эргэцүүлэн бодоход түлхэц өгөх зорилготой юм.
"Live at the high place 6", 2008, Beijing,176x176cm, Edition 6
“Mirror Hong Kong”, 2006, Hong Kong, 176x176cm
"Liwei falls to ground", Beijing, 176x193.49cm
"Live at the high place 6", 2008, Beijing,176x176cm, Edition 6
"Balloons 2", 2009.04.02, Beijing, 176x176cm, Edition 6
"Live at the high place 6", 2008, Beijing,176x176cm, Edition 6
“Arrow of love”, 2009, Beijing, 176x176cm, Edition 6
"25 levels of freedom", 2004, Beijing, 150x150cmХарин техникийн хувьд бодит орон зайд тросс, толь, бэхэлгээ ашиглан "speedshot" зураг авалт хийж, фотошопоос илүүтэй бодит эффект ашиглан эдит хийдэг байна.
“Road roller on the ground”, 2000, Beijing,120x170cm
"Bright apex", 2007, Beijing, 176x262cm
"Love at the Ribbons", 2010, Beijing, 155x232.5cm, Edition 6
"Limitline”, 2012, Beijing, 155x232.5cm, Edition 3
"Flying over Venice”, 2013, Venice, 155x232cm
"Fly over Milan” ,2014, Milan, 155x232cmНью-Йорк, Парис, Венец, Лондон, Бээжин зэрэг дэлхийн томоохон хотуудад үзэсгэлэнгээ гаргасан ба “Mirroring”(2005-2007) болон “Falls”(2006-2007) зэрэг цуврал зургууд нь олон улсын арт фестивалиудад өндөр үнэлгээ авч байжээ. 2024 онд ч мөн шинэ, гайхалтай бүтээлүүдээ олон нийтэд танилцуулсныг түүвэрлэн хүргэж байна.
Infinite flight, 2024
Infinite flight, 2024
Infinite flight, 2024
Flying dragons in the sky, 2024
Break through the fog, 2024
Infinite light, 2024
Infinite flight, 2024
Infinite flight, 2024
Human is a light, 2024
Red apples are flying towards you, 2024
Infinite flight, 2024Уран бүтээлч Ли Вэйгийн албан ёсны вебсайт: www.liweiart.com
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.