
Бүхнийг бүтээдэг хамгийн үзэсгэлэнтэй нь...
1908 оны 03-р сарын 08-нд Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан, нийт 15'000 гаруй эмэгтэй ажилчдын жагсаал өдгөө эмэгтэйчүүдийн эрх, тэгш боломж, шударга ёсыг дэлхий дахинаа цогцлоон тунхаглах хүчтэй хөдөлгөөн болж өргөжсөн билээ. Иймд өнөөдөр бол эмэгтэйчүүд эрхээ хамгаалж, дуу хоолойгоо зоригтой илэрхийлж чадсан түүхэн үйл хэргийн үргэлжлэл төдийгүй бас баярын өдөр мөнөөс мөн.
Ертөнцийг танин мэдэх, бүтээж гүйцээх, өрөөлийг тэвэрч хайрлах гар бүхэн туйлын үзэсгэлэнтэй. Хосгүй үнэ цэнтэй. Давтагдашгүй зам мөрийг туулсан түүхтэй, бас бүтээсэн бүхэнтэй юм. Баярын өдрийг тохиолдуулан салбар бүрд ажиллаж хөдөлмөрлөж яваа эмэгтэйчүүдийн гэрэл зургийг онцлохыг зорилоо.
Эдгээр гар бүхний цаана тоолшгүй арвин мөрөөдөл, халуун дулаан хайр, эрхэм нандин дурсамж, алдаа бас амжилт бий. Яг одоо ээжийнхээ, эмээгийнхээ, эгчийнхээ, эхнэрийнхээ гарыг чангаас чанга атгаад хайраа илэрхийлээрэй.
Цэцэгчин
Нас: 25
Мэргэжил: График дизайнер
Хобби: Цэцэг боох, чимэглэх
Уран зургийн хэрэгжлийн дэлгүүрийн худалдагч
Нас: 43
Мэргэжил: Аялал жуулчлалын менежер
Хоёр хүүхэдтэй
Хобби: CD цуглуулах
"Уран зургийн хэрэгслийн дэлгүүрийн худалдагч", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul Batsaikhan"Sonne" шүдний эмнэлгийн эмч
Нас: 33
Мэргэжил: Шүдний эмч
Хобби: Ном унших
"Sonne шүдний эмнэлгийн эмч", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanЭнд тэндээ зүсэгдэж урагдсан, үрчийж хуурайшсан, эсвэл энхрий ялдам хоёр гар хүн бүхэнд бий. Харагдах үзэмжээс үл шалтгаалан эдгээр бүх гар туйлын үзэсгэлэнтэй. Гэхдээ бүсгүй хүний гар бүр ч онцгой. Тэд халуун сэтгэлээр хоол бэлтгэнэ, үрсээ энэрч ачилна. Хэн нэгний гунигийг хуваалцаж тэвэрнэ. Хайрлаж тэтгэнэ. Ерөөс эмэгтэй хүний гар хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн өрөөлд зөвхөн өгөхөөр, юмсыг бүтээхээр төрсөн мэт.
Үсчин
Нас: 47
Мэргэжил: Үсчин
Гурван хүүхэдтэй
Хобби: Үс засах
"Үсчин", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanМУБИС-ийн багш
Нас: 22
Мэргэжил: Нийгмийн ажилтан
Хобби: Бичих
"Их сургуулийн багш, 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanЭм зүйч
Нас: 45
Мэргэжил: Эм зүйч
Дөрвөн хүүхэдтэй
Хобби: Ном унших
"Эм зүйч", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanПерсинг артист
Нас: 24
Мэргэжил: Маркетингийн менежер
Хобби: Биллиард тоглох
"Персинг артист", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanБариста
Нас: 18
Мэргэжил: Суралцаж байгаа оюутан
Хобби: Уран зураг
"Бариста", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanЦаг засварчин
Нас: 48
Мэргэжил: Цагчин
Хоёр хүүхэдтэй
Хобби: Кино үзэх
"Цагчин", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanҮнэт эдлэлийн дэлгүүрийн худалдааны зөвлөх
Нас: 33
Мэргэжил: Гоо сайханч
Гурван хүүхэдтэй
Хобби: Гар бөмбөгийн спорт
"Үнэт эдлэлийн дэлгүүрийн худалдааны зөвлөх", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanБанкны харилцааны үйлчилгээний мэргэжилтэн
Нас: 39
Мэргэжил: Эдийн засагч
Хоёр хүүхэдтэй
Хобби: Хүүхдүүддээ амттай хоол хийж өгөх
"Банкны харилцагч үйлчилгээний мэргэжилтэн", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanОёдолчин
Нас: 58
Мэргэжил: Эдийн засагч
Дөрвөн хүүхэдтэй
Хобби: Оёдол, эсгүүр хийх
"Оёдолчин", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanХэвлэлийн эх бэлтгэгч
Нас: 68
Мэргэжил: Түүх, Газар зүйн багш
Дөрвөн хүүхэдтэй
Хобби: Гэр бүлээрээ аялалд явах
"Хэвлэлийн эх бэлтгэгч", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanГэрэл зурагчин
Нас: 51
Мэргэжил: Соёлын менежер
Хоёр хүүхэдтэй
Хобби: Барилгын ажил гүйцэтгэдэг
"Гэрэл зурагчин", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanСормуус урлаач
Нас: 35
Мэргэжил: Нягтлан бодогч
Хоёр хүүхэдтэй
Хобби: Гоо сайхан, сормуус урлах
"Сормуус урлаач", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanНүүр будгийн артист
Нас: 32
Мэргэжил: Нүүр будгийн артист
Хоёр хүүхэдтэй
Хобби: Бүжиглэх
"Нүүр будгийн артист", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanНарийн боовны тогооч
Нас: 35
Мэргэжил: Бизнесийн удирдлага
Хоёр хүүхэдтэй
Хобби: Ихэвчлэн маш завгүй байдаг болохоор цаг гарвал гэртээ амрах дуртай
"Нарийн боовны тогооч", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanЦэвэрлэгээний ажилтан
Нас: 59
Мэргэжил: Худалдагч
Нэг хүүхэдтэй
Хобби: Хөдөө амрах, мал маллах
"Цэвэрлэгээний ажилтан", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul BatsaikhanПродакшн менежер
Нас: 25
Мэргэжил: Экологич
Хобби: Кино үзэх
"Продакшн менежер", 2025 он, Улаанбаатар хот, ©Saruul Batsaikhan


Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.