Dreamers' Day - Өнгөрсөн үегүй эр (2002)                                                    

Dreamers' Day - Өнгөрсөн үегүй эр (2002)                                                    

Алтан хальс ТББ болон Монгол дахь EUNIC кластер хамтран “Амжилтын түүх” сэдвийн хүрээнд Европын шилдэг уран бүтээлүүдийг Тэнгис кино театрт үнэ төлбөргүй толилуулж байгаа билээ.

Нийтэлсэн
5 сарын 15, 2025
Хуваалцах

Финландын нэрт найруулагч Аки Каурисмякигийн "Fallen Leaves (2023)" бүтээл аль хэдийн кино сонирхогчдын дунд танил болсон билээ. Харин энэ удаагийн үзвэрээр түүний 2002 онд бүтээсэн, инээдэм болон драмын жанрыг хослуулсан сод бүтээл болох "The Man Without a Past" буюу "Өнгөрсөн үегүй эр"-ийг үзэгчдэд хүргэх гэж байна.

Энэхүү кино нь Каурисмякигийн "Финландын трилоги" хэмээн нэрлэгдсэн гурвалсан бүтээлийн хоёрдугаар анги бөгөөд тухайн үедээ олон улсын анхаарлыг татаж, нэр хүндтэй шагналууд болох Оскарын гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд нэр дэвшиж, Каннын кино наадмаас Гранпри шагналын эзэн болж байжээ.

Киноны тойм: Хелсинки хотод ирсэн М гэх эр санаандгүй байдлаар гэнэтийн дайралтад өртөж, эмнэлэгт үхлүүт хүргэгдэнэ. Мань эр ухаа орох боловч өөрийнхөө хэн болох, юу хийдэг гээд өнгөрсөн бүх зүйлээ мартсан байна. Ингээд оргүй хоосноос амьдралаа босгоно. Гэвч тэр өнгөрснөөс зайлж үл чадна. 

Үзвэр 5 сарын 17-нд 16:00-аас Тэнгис кино театрт үнэ төлбөргүй толилуулагдана. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.