
Booooooom Photo Awards 2024 оны шилдгүүдээ тодрууллаа
Урлаг, медиа, гэрэл зургийн платформ Booooooom нь "Format" хэмээх портфолио вебсайт бүтээгч компанийн дэмжлэгтэйгээр оны шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдааныг гурав дах жилдээ “Хөрөг”, “Гудамж”, “Өнгө”, “Байгаль”, “Фэйшн” гэх 5 сэдвийн хүрээнд зохион байгуулж, шилдэг бүтээлийг тодрууллаа.
"Хөрөг" сэдвийн ялагч Алекс Бекс нь Берлинд амьдардаг Франц-Техас гаралтай гэрэл зурагчин юм. Тэрээр нийгмийн бүтэц байдал, эр хүний шинж чанарт онцгойлон төвлөрч, өөрийн санааг гэрэл зургаар дамжуулан хүүрнэн өгүүлэх замаар уран бүтээлээ туурвидаг нэгэн юм.
"Хөрөг" ангиллын шилдэг гэрэл зураг. ©Alex Bex“Өнгө” ангиллын ялагч Меган Ийглс нь Лондонд амьдардаг гэрэл зурагчин юм. Тэрээр байгалийн гэрэлд хальсны зураг авч, бие даан суралцсан нэгэн ба өөрийн хэв маягийг “хүмүүсийн түүхийг баримтат гэрэл зургаар дамжуулан хүүрнэх” гэж тодорхойлдог аж.
"Өнгө" ангиллын шилдэг гэрэл зураг. ©Megan Eagles“Фэйшн” ангиллын ялагч Асафе Галиб нь 2013 оноос хойш Лондонд амьдарч ажиллаж буй Рио Де Жанейрогийн захын дүүрэг болох Нилополисоос гаралтай күийр ("queer" буюу ЛГБТ+ бүлэг) уран бүтээлч, гэрэл зурагчин юм. Тэрээр гэрэл зургийг хөндөгдөөгүй асуудал, түүхийг өгүүлэх боломж гэж үздэг бөгөөд гэрэл зургаар дамжуулан нийгэмтэй харилцах харилцаа, өөрийн арга барил, дүр төрхөө олсоор иржээ.
FASHION WINNER: Photo by Asafe GhalibБайгалийн гэрэл зургийн төрлийн ялагч Грант Хардер нь Ванкуверт амьдардаг гэрэл зурагчин ба хүмүүс ч бай, байгаль ч бай хамгийн үнэнээр нь тухайн байдлыг харуулахыг зорьдог байна. Түүний байгалийг хайрлах хандлага бүтээлүүдээс нь ил тод мэдрэгдэнэ.
"Байгаль" ангиллын шилдэг гэрэл зураг. ©Grant HarderХарин "Гудамж" төрлийн ялагч Эрнесто Кабрал де Луна бол Торонтод суурьшилтай Мексик гэрэл зурагчин юм. Цагаач гэр бүлээс гаралтай тэрээр хувь хүний өвөр төрх, нийгмийн байр суурь болоод дурсамж, хүн нийгмийн эмх замбараагүй байдал, нэгээс нөгөөд шилжих хөдөлгөөний хоорондох харилцан холбоо зэргийг бүтээлээрээ дамжуулан илэрхийлдэг аж.
"Гудамж" ангиллын шилдэг гэрэл зураг. ©Ernesto Cabral de LunaУг тэмцээнд оролцсон бусад гэрэл зургийн бүтээлүүд
"Өнгө" ангиллын шортлист ©Blaire Hawes
"Өнгө" ангиллын шортлист ©Jose M. Spínola
"Өнгө" ангиллын шортлист ©Jeremy Jude Lee
"Хөрөг" ангиллын шортлист ©Jate Lara
"Хөрөг" ангиллын шортлист ©Barbara Gabrielle
"Байгаль" ангиллын шортлист ©Marike Hoex
"Байгаль" ангиллын шортлист ©Beau Devereaux
"Байгаль" ангиллын шортлист ©Louise Cotte
"Гудамж" ангиллын шортлист ©Louise Cotte
"Загвар" ангиллын шортлист ©Juan Ortiz
"Загвар" ангиллын шортлист ©Omid Aghdami
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.