• Нүүр
  • Сэдэв
  • Мэдлэг
  • Тэмцээн
  • Хөтөч
© Suuder INC. All Rights Reserved.
Powered by  
Бие жижиг ч бэлчээр том! D-Lux 7

Бие жижиг ч бэлчээр том! D-Lux 7

Leica брэндийн D-Lux 7 компакт камерыг туршиж үзлээ. Энэ камер нь Leica-аас гаргадаг хамгийн жижиг сенсортой, сонирхогчдод зориулсан, бусад Leica системийн камеруудтай харьцуулахад боломжийн үнэтэй камер юм.

Нийтэлсэн
Maagaa
Тэмдэглэл
9 сарын 24, 2024
0 Сэтгэгдэл
Хуваалцах
  • Link
  • Tweet
  • Share
  • Email

F16 1/100sec ISO-200 ©Maagaa
11mm F2.8 1/125sec ISO-250 28mm ©Maagaa
F3.2 1/500sec ISO-200 12mm ©Maagaa

Хамгийн түрүүнд миний хувьд 11mm-ийн өргөн дуран шигүү газар бүхнийг нэг кадрт багтааж байсан нь маш таалагдсан. Өргөн дуран дүрсийг сунгаж, бага зэргийн гажилт үүсгэдэг нь зургийг илүү сонирхолтой, орон зайтай болгодог. Энэ камерын хувьд хэдийгээр жижиг/cropped sensor/мэдрэгчтэй ч F1.7-2.8 хүртэл *хувьсах өрцтэй (дуран хамгийн өргөн цэг буюу 10.9mm-т тааруулсан байхад F1.7 өрцтэй ажиллаж, zoom-лэх/татах үед дурангийн татсан хэмжээнээс хамааран өөрчлөгдөж F2.8 дээр тогтворждог),  гэрэл мэдрэх чадвар сайтай учраас бүхий л төрлийн орчин, нөхцөлд төвөггүйхэн зураг гаргах чадвартай. Шөнийн, хурдтай зураг авахад асуудалгүй гэдэг нь мэдрэгдэж байсан. 

F1.7 1/100sec ISO-800 11mm ©Maagaa

F1.7 өрцтэй учир шөнийн зураг авахад ISO-г өндөр тохируулахгүйгээр хурдтай зураг авах боломжтой.

F6.3 1/6sec ISO-1600 11mm ©Maagaa
F4 1/13sec ISO-1600 27mm ©Maagaa

Шөнийн гэрэл багатай нөхцөлд зураг авахад хөдөлгөөн бага мэдэрдэг (image stabilization/дүрс тогтворжуулагч нь тун боломжийн), өндөр ISO тохируулахад асуудалгүй, деталь сайтай гарсан. 

F7.1 1/800sec ISO-200 11mm ©Maagaa

Хэсэг хугацаанд ашигласны дараа бүрэн эзэмшээд буюу “гартаа оруулчихсан” байхад хүчин чадлынх нь хязгаарыг мэдчихвэл бүхий л төрлийн зургийг гарган авах боломжтой санагдсан. Тэр тусмаа аяллын, баримтат, гудамжны, сурвалжилга зураг авалтад тохиромжтой загвар, хийц, ажиллагаатай.

Авсаархан, хөнгөн болохоор байнга авч явахад төвөггүй. Тиймээс камераа өөрт байнга ойр авч явах, тааралдсан сонирхолтой зохиомж, онцгой агшныг цаг алдалгүй камерын дуранд буулгах/авах хүсэлтэй ч мэргэжлийн Fullframe камер чирч явах сонирхолгүй над шиг хүнд тохиромжтой. Мөн хийц нь загварлаг, ганган камер болохоор гудамжинд хүмүүс хөрөг зургаа авхуулахдаа таатай хүлээн авч байв. (Гоё юманд хүмүүс нугасгүй.)  Leica D-Lux 7 загварыг брэндүүдтэй хамтран edition/загварууд гаргаж байгаа нь тус камерыг дан ганц гэрэл зураг авах аппарат бус, цуглуулгын зүйл/collectable болгож байна. Одоогийн байдлаар Vans, James bond 007, Bape гэсэн хамтарсан edition/загварууд гарчээ. 

D-Lux 7 collabrations
F2.8 1/50sec ISO-1600 15mm ©Maagaa
F4.5 1/2000sec ISO-200 34mm ©Maagaa
F2.8 1/800sec ISO-200 11mm ©Maagaa
F13 1/500sec ISO-200 33mm ©Maagaa
F1.7 1/2000sec ISO-1600 11mm ©Maagaa
F2.8 1/500sec ISO-200 24mm ©Maagaa

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.

Категори+ note
Тэмдэглэл
Ном, сэтгүүл, өгүүллэг зэрэг хаа нэгтээ олж уншсан сонирхолтой зүйлсийн талаар энэ буландаа тэмдэглэн үлдээв.
Унших