Логан Пол - "99 originals"
Сүүлийн жилүүдэд NFT (Non-Fungible Token) зах зээл хурдацтай өсөж, уран бүтээлчид, контент бүтээгчдийн хувьд шинэ боломжуудыг бий болгож байна. Энэхүү давалгааг инфльюнсер, контент бүтээгч, бизнесмэн Логан Пол ч ашиглаж, “99 Originals” нэртэй өвөрмөц NFT төслийг хэрэгжүүлжээ.
“99 Originals” бол Logan Paul-ын бүтээсэн NFT цуглуулга бөгөөд тэрээр 99 хоногийн турш дэлхийг тойрч, амьдралынхаа онцгой мөчүүд, сонирхолтой үйл явдлууд, болон алдартай хүмүүсийн нийт 4000 гаруй өвөрмөц зургуудыг поларойд хальсанд буулгаж, түүнээс 99 зургийг сонгон цувралаа гаргажээ. 2021 оны сүүлээр өөрийгөө сорих, бүтээлч байдал, утга учиртай мөчүүдийг баримтжуулах зорилгоор эдгээр онцгой зургуудыг авч NFT болгон хөрвүүлж, эзэмших эрх олгох замаар борлуулсан юм. Мөн энэхүү төсөлдөө тусгай эрх олгох DAO (Decentralized Autonomous Organization) механизмыг ашигласнаараа онцлог аж.
Decentralized Autonomous Organization (DAO) гэдэг нь ухаалаг гэрээ болон блокчейн технологид суурилсан, төвлөрсөн удирдлагагүй буюу гишүүдийнхээ саналаар шийдвэр гаргадаг автоматжуулсан байгууллага юм.
NFT-ийн үнэ цэнийг ховор байдал, өвөрмөц чанараар нь тодорхойлж болно. 99 ширхэг зураг багтах учир зах зээл дээрх үнэ нь харьцангуй өндөр байсан ба анхны дуудлага худалдаагаар зарим зургууд $20,000 – $100,000 хүртэл үнэд хүрчээ. Мөн DAO системийг хэрэглээнд нэвтрүүлснээр эзэмшигчид зөвхөн NFT авах биш, харин төслийн шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой болсон. Үүгээр ч зогсохгүй Логан Пол бол зөвхөн YouTube инфльюнсер бус, NFT, блокчэйн, уран бүтээлч, бизнес эрхлэгч гэдгээ уг цувралаараа дамжуулан баталсан юм.
“99 Originals” төсөл нь NFT болон контент маркетингийн хослолын тод жишээ болжээ. Цаашид энэ төрлийн хязгаарлагдмал, өвөрмөц NFT төслүүд нэмэгдэх хандлагатай байна.
Logan Paul “99 Originals” төслийн хамгийн сүүлийн 99 дэх зургаа ганцаараа, поларойд камераар цаг тохируулан авчээ. Тухайн үед сэтгэл нь хөдөлж жинхэнээсээ уйлсан бөгөөд цувралын хамгийн сүүлийн уг зураг нь сэтгэл хөдлөлийн оргил, төслийн хамгийн бодит, хүчтэй мөч болж үлдсэн юм. Тодруулахад, эдгээр зургуудад ямар ч хуурамч, засварласан элемент багтаагүй, бүгд жинхэнэ аж.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.