• Нүүр
  • Сэдэв
  • Мэдлэг
  • Тэмцээн
  • Хөтөч
© Suuder INC. All Rights Reserved.
Powered by  
Уламжлалт хэвлэл буюу товгор үсэг

Уламжлалт хэвлэл буюу товгор үсэг

Print Art Contemporary Hong Kong–ийн үзэсгэлэн ба тугалган (letterpress) хэвлэл

Нийтэлсэн
Maagaa
Үзэсгэлэн
10 сарын 28, 2025
0 Сэтгэгдэл
Хуваалцах
  • Link
  • Tweet
  • Share
  • Email

HK Open Printshop (HKOP) 25 жилийн ойгоороо Central дэх PMQ-д Print Art Contemporary нэртэй үзэсгэлэнг 2025 оны 02 сарын 22-оос 8 сарын 31 хүртэл зохион байгуулж, уламжлалт товгор хэвлэлийн (letterpress) иж бүрэн сан, тоног төхөөрөмж, сургалтын хөтөлбөрүүдийг олон нийтэд нээлттэй болгожээ.

 PMQ, №35, Aberdeen St, Central, Hong Kong

HK Open Printshop (HKOP) нь Хонг Конг хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэмэл урлагийн төв бөгөөд студи, лаборатори, архив, үзэсгэлэнг нэгтгэсэн боловсрол, судалгааны хөтөлбөрөөрөө танигдсан. Уламжлалт товгор хэвлэл, бар хэвлэлийн аргачлалыг орчин үеийн технологитой хослуулан олон нийтэд нээлттэй сургалт, воркшоп, хамтын төсөл хэрэгжүүлдэг байгууллага юм.

Heidelberg “Windmill” хэвлэгч машин, ханзны тавиур

Тугалгаар хэвлэх (Letterpress)

Letterpress бол товгор гадаргуутай үсэг, дүрсийг бэхлээд цаасан дээр даралттайгаар дарж хэвлэдэг аргыг хэлдэг. Бидний дунд яригддаг дармалдах, дармал бичиг гэдэг нь энэ аргын нэршлээс гаралтай байж. Цагаан тугалга, хайлш нь бага температурт хайлдаг, цутгаад хөрснийхөө дараа хатуу болж, хурц ирмэгээ хадгалж үлддэг учраас нарийн детальтай дизайн, жижиг хэмжээтэй үсэг хийхэд тун тохиромжтой.

Метал хэвлэлийн эх

Ханзтай ажиллахын онцлог

Дэлхийн бусад хэл, бидний ашигладаг цагаан толгойн үсгээс онцлогтой нь ханзны тоо,  асар олон хувилбартай. Бид 26-35 өөр үсэг ашиглан үг бүтээж уншдаг бол дүрс үсэг болох ханз ашигладаг хэлээр сонины нэг нийтлэл бичихэд 2–3 мянга орчим ханз ашиглагддаг. Харин уншигчдын ихэнх нь дунджаар 3–4 мянган ханз мэддэг байна. 

Furniture case & type case: Үсгээ мөр бүрээр өрдөг “furniture” хэрэгсэл ба ханзны аварга сан

Ийм их хувилбартай дүрс үсгээр нэг бүрчлэн өрж эх бэлдэх ямар байхыг төсөөлөхийн аргагүй. Ханз бүр олон фонтын сонголттой, бүх хэмжээгээр цутгагдаж хийсэн байхыг харахад цаана нь хэр хэмжээний хөдөлмөр зориулсныг үгээр илэрхийлшгүй байв.

Товгор үсгийн фонтын сонголт, хэмжээ, зай болон бусад хэрэгслүүд

Тийм учраас Хятадын Letterpress технологи өөрийн гэсэн онцлогтой. Үсгийн агуулах нь хэмжээ, зураасны төрлөөр ангилагдах “түргэн олох” систем нарийн зохион байгуулалттай, хэвлэгч буюу typesetter-ийн ажиллагаа илүү нарийн, нягт нямбай, байдаг юм байна.  

Ханзны сан
Wing On Printing Press — хэвлэлийн үйлдвэрийн зохион байгуулалтын зураг

“Hkop / Print Art Contemporary, Pmq, Hong Kong, 2025”

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.

Категори+ exhibition
Үзэсгэлэн
Үзэсгэлэнгийн мэдээ мэдээллийг эндээс олж уншаарай.
Унших