HAYAO MIYAZAKI-ийн бүтээлийг Чингисийн Музейд эх хувиар нь харах боломжтой

HAYAO MIYAZAKI-ийн бүтээлийг Чингисийн Музейд эх хувиар нь харах боломжтой

Монголын анхны анимейшн фестиваль 9 сарын 7-ны өдөр Чингисийн Музейд болох ба тун сонирхолтой хөтөлбөртэй юм. Тухайлбал, Хаяо Мияазакигийн бүтээлүүд эх хувиараа болон Монголын анхны хүүхэлдэйн кино болох “Арслан ба өвгөн” бүтээлд ашиглагдсан фигурууд эх хувиараа тавигдах аж.

Нийтэлсэн
9 сарын 4, 2024
Хуваалцах

Монголын анхны анимейшн фестиваль  9 сарын 7-ны өдөр Чингисийн Музейд болох ба тун сонирхолтой хөтөлбөртэй юм. Тухайлбал, Хаяо Миязакигийн бүтээлүүд эх хувиараа болон Монголын анхны хүүхэлдэйн кино болох “Арслан ба өвгөн” бүтээлд ашиглагдсан фигурууд эх хувиараа тавигдах аж. Мэдээж бүтээлүүдийг зөвхөн үзэхээс гадна үзэсгэлэнд зочилсон хүмүүс тусгай хөтөлбөрт оролцох боломжтой. Өглөөг амтат өглөөний цайгаар эхлүүлж, анимейшний талаар сонирхолтой яриа өрнүүлэн өдрийн турш сонирхол нэгтэй хүмүүстэйгээ хамтдаа нэг өдрийг өнгөрүүлэх тус фестиваль нь ердөө 25’000₮ төгрөгийн хураамжтай ажээ. 


Хаяо Миязаки гэж хэн бэ?

Хүүхэлдэйн киноны ертөнцөд Хаяо Миязаки шиг нэрийг нь сонсмогцоо бүтээл нь нүдэнд харагддаг аниматор цөөхөн байдаг билээ. 1941 онд Японы Токио хотод төрсөн тэрээр эх орондоо их үймээн самуун, өөрчлөлтийн үед өссөн ажээ. Тухайн үеийн нийгмийн байдал нь хожим түүний бүтээлүүдэд ч нөлөөлсөн юм. 1960-аад онд Toei Animation-д орсноос хойш Миязаки анхны уран сайхны кино болох “The Castle of Cagliostro” 1979 онд найруулж, 1985 онд хамтран ажилладаг аниматор Исао Такахата, продюсер Тошио Сүзүки нартай хамтран “Studio Ghibli”-г үүсгэн байгуулжээ. Түүнээс хойш “Studio Ghibli” нь дэлхийн хамгийн нөлөө бүхий анимейшн студийн нэг болсон бөгөөд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан, нөлөө бүхий кинонуудаараа алдартай билээ. Миязакигийн кинонууд нь бүх насныхан шимтэн үзэхээр сэтгэл хөдөлгөм зохиол, байгалийн үзэсгэлэнт байдал дүрүүдийн нууцлаг нарийн төвөгтэй байдлыг харуулсан хийцээрээ олонд хүлээн зөвшөөрөгдсөн юм. 

Хаяо Миязакигийн кинонууд нь гараар зурсан нарийн техникээрээ алдартай бөгөөд өнөөгийн энэ салбарт ноёрхож буй дижитал аргуудаас эрс ялгаатай билээ. Гэхдээ түүний бүтээлийг бусдаас онцгой болгодог зүйл нь зөвхөн дүрслэх урлаг биш ба гол цөм нь хүний ​​мөн чанар болон ертөнцтэй харилцах нягт холбоо, сүнслэг байдал зэргийг илэрхийлэх утга төгөлдөр зохиол билээ. 

Үзэсгэлэнгийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.