• Нүүр
  • Сэдэв
  • Мэдлэг
  • Тэмцээн
  • Хөтөч
© Suuder INC. All Rights Reserved.
Powered by  
ЕВРОПЫН 13 УЛСЫН 13 КИНОГ МОНГОЛЫН ҮЗЭГЧДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХҮРГЭНЭ

ЕВРОПЫН 13 УЛСЫН 13 КИНОГ МОНГОЛЫН ҮЗЭГЧДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХҮРГЭНЭ

Монгол Улсад суугаа Европын Холбооны Төлөөлөгчийн газар болон “Урлагийн давлагаа” НҮТББ хамтран “Европын кино наадам 2026”-г 6 дугаар сарын 23–27-ны өдрүүдэд Өргөө 3 IMAX, Шангри Ла салбарт зохион байгуулах гэж байна.

Нийтэлсэн
Pixels
Үйл Явдал
6 сарын 22, 2026
0 Сэтгэгдэл
Хуваалцах
  • Link
  • Tweet
  • Share
  • Email

 Монгол Улсад суугаа Европын Холбооны Төлөөлөгчийн газар болон “Урлагийн давлагаа” НҮТББ хамтран “Европын кино наадам 2026”-г 6 дугаар сарын 23–27-ны өдрүүдэд Өргөө 3 IMAX, Шангри Ла салбарт  зохион байгуулах гэж байна. Таван өдрийн турш үргэлжлэх энэхүү наадмын хүрээнд Европын 13 улсын 13 шилдэг киног олон нийтэд өргөн дэлгэцээр үнэ төлбөргүй толилуулах ба наадмаар Монголын үзэгчид Европын кино урлагийн өнгө төрхийг мэдрэхийн зэрэгцээ, дэлхий дахинаа тулгарч буй олон асуудлуудыг хөндсөн дуу хоолой, гүн гүнзгий илэрхийлэлтэй кино урлагаар дамжин танилцах боломж бүрдээд байна. Үүнд гэр бүлийн харилцаа, өсвөр нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байгаль хамгаалал, сошиал хэрэглээ, өөрийгөө олж нээх зэрэг өнөөгийн нийгмийг тольдсон олон сэдэвт бүтээлүүд багтсаныг онцлууштай.

 Нээлтийн үзвэрээр 2025 оны Хессений Кино Урлагийн “Шилдэг дэлгэцийн бүтээл” шагналт ХБНГУ-н найруулагч Миа Маариэль Майер-н  “Сэлэлтийн урт” (22 Lengths) бүтээл 6-р сарын 23 ны өдөр 19:30-аас толилуулагдана.  

Австри, Болгар, Герман, Грек, Дани, Итали, Словени, Нидерланд, Польш, Финланд, Швейцар, Швед, Франц зэрэг улсуудын сор болсон, олон  жанрын кино бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэж буй тус наадамд кино сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ: 2026 оны 06-р сарын 23-27-ны өдрүүдэд

Хаана: "Өргөө 3" IMAX кино театр (Shangri-La Mall)

Кино сонирхогчид та бүхнийг хүрэлцэн ирж, Европын шилдэг бүтээлүүдийг өргөн дэлгэцнээ үзэхийг урьж байна.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг: @eurofilmfestmongolia

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.

Категори+ events
Үйл Явдал
Медиа салбарын цаг үеийн, шинэ соргог үйл явдал, сурвалжлагуудыг хүргэнэ.
Унших