EP.21 - Дуусгах гэж бүү яар
Жишээ нь, Бразил улсын гэрэл зурагчин Sebastião Salgado-ийн "Genesis" цуврал 2004 оноос 2011 он хүртэл үргэлжилсэн байдаг.
41. Дуусгах гэж бүү яар
“Залуу хүмүүс хийж буй цувралаа бушуу дуусгах хандлагатай байдаг. Үнэндээ ямар ч цувралыг аль болох удаан хугацаанд төлөвлөж, сайжруулах тусам үнэ цэнтэй болдог шүү дээ.”
Хийж буй гэрэл зургийн цувралаа амархан дуусгах нэг шалтгаан нь уйдчихаад байдаг явдал. Сайн гэрэл зургийн цуврал цаг хугацаа, хүчин чармайлт, тэвчээр, хөлс хөдөлмөр шаардана. Тухайлбал, Брүс Дэвидсон “Subway” цувралаа хийхдээ хоёр жилийн турш бараг өдөр бүр метроны буудал дээр очиж тэндхийн ажилтан мэт удаан хугацааг өнгөрүүлсний эцэст цувралын гол санаагаа ойлгож эхэлсэн гэдэг. Удаан хугацаанд чанартай цуврал хийнэ гэдэг нь мод тарьж ургуулахтай ижил юм. Үндэс нь бат бөх байх ёстойгоос гадна тогтмол арчилж, хайрлаж халамжлах хэрэгтэй. Өндөр ургасан модод энэ хүртэл ямар их цаг хугацааг зарцуулсан бол? Дахин дахин үндсийг нь сугалж аваад шинээр тариад байвал мод ургахгүй нь мэдээж.
“Цагаач эх” зургаараа алдартай Дороти Лэнж нэг цувралаа цуцаж ядартлаа үргэлжлүүлж, эцсийг нь үзэх тухайд “Та өөрийн дуртай эсвэл бүр үзэн яддаг сэдвээ сонгосон ч байж болно. Гэрэл зурагчид бүхий л боломжийг эрэлхийлж амжаагүй байхдаа төслөө дуусгах гээд байдаг” хэмээжээ. Хэдэн өдөр, хэдэн сар, хэдэн жил ч биш хэдэн арван жилээр нь цувралаа "одоо л хангалттай" гэж бодох хүртлээ үргэлжлүүлээрэй. Амжилт!
Жишээ нь, Бразил улсын гэрэл зурагчин Sebastião Salgado-ийн "Genesis" цуврал 2004 оноос 2011 он хүртэл үргэлжилсэн байдаг.
Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.