Дэлхийн гурав дахь том музей: Метрополитен

Дэлхийн гурав дахь том музей: Метрополитен

Метрополитен музей нь дэлхийн урлаг, соёлын үнэт өвийг хадгалж, олон сая жуулчин хүлээн авдаг дэлхийн хэмжээний соёлын төвөөс гадна дэлхийн хамгийн нэр хүндтэй, тансаг хандивын арга хэмжээнүүдийн нэг болох “Met Gala”-г жил бүр зохион байгуулдаг билээ.

Нийтэлсэн
7 сарын 17, 2024
Хуваалцах

Нью-Йорк хотын төвд орших дэлхий дахины урлаг, соёлын түүхийг нэг дор багтаасан Метрополитен музей нь 1870 онд Нью-Йорк хотод үүсгэн байгуулагдсан ба анхны үзэсгэлэнгээ 1872 онд 174 урлагийн бүтээлтэйгээр эхэлсэн бол өдгөө эртний Египет, Грек, Ром, Европ болон Азийн урлагийн 2сая гаруй бүтээлийг агуулдаг алдартай урлагийн музей болжээ.

Мет Гала-аас цуглуулсан хөрөнгөөр музей санхүүждэг

          Метрополитен музейн “Costume Institute”-ийн санхүүжилтийг дэмжих зорилготой зохион байгуулдаг төдийгүй хамгийн анх 1948 оноос энгийн хандивын үдэшлэг хэлбэрээр зохион байгуулагддаг байсан ч 1995 оноос Анна Винтурын удирдлаган дор дэлхийн хамгийн нэр хүндтэй, загварын ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болсон ба 2014 онд Метрополитен музейн “Costume Institute”-ийг албан ёсоор "Anna Wintour Costume Center" хэмээн нэрлэсэн ажээ. Үйл ажиллагаа жил бүр тавдугаар сарын эхний даваа гарагт болдог бөгөөд уригдсан зочид тухайн жилийн сэдэвт тохирсон загвараар хувцасладаг юм.“Met Gala”-гийн тасалбар болон оролцох эрхийг өндөр үнэ төлж авах бөгөөд арга хэмжээнээс цуглуулсан хөрөнгө нь Метрополитен музейн “Costume Institute”-ийн үзэсгэлэн болон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулагддаг ажээ.


Метрополитен музейн талаар дараах сонирхолтой 15 баримт


1. Метрополитен музей нь Лувр, Бээжингийн Үндэсний музейн дараа дэлхийн гурав дахь том урлагийн музейд тооцогддог.
2. Музейн үзмэрийн тоо 2 саяас давсан бөгөөд 5,000 гаруй жилийн урлаг, соёлын бүтээлүүдийг агуулдаг.
3. Метрополитен музейн нийт үзмэрийн зөвхөн 1 хувь нь үзэсгэлэнд дэлгэгддэг, үлдсэн хэсэг нь өдийг хүртэл хадгалагдсаар байна.
4. Метрополитен музей нь анх 2016 онд орчин үеийн урлагт зориулсан салбар болох The Met Breuer-ийг нээсэн ч 2020 онд үйл ажиллагаагаа зогсоосон.
5. Жил бүрийн 4-р сарын 13 буюу музейн үүсгэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан Метрополитен музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой.
6. Норвегийн хаант улсаас Музейд викингүүдийн эртний онгоц, далайн соёлыг илтгэсэн үзмэрийг бэлэглэж байсан.
7. Музей нь эртний Египетийн эзэн хаан Тутанхамоны алтлаг саркофаг/ Саркофаг гэдэг нь эртний Египет болон бусад соёл иргэншилд ашиглагддаг, хүний цогцсыг хадгалан оршуулдаг чулуун буюу модон авс юм. / буюу бунханг хадгалдаг.
8. Музейд дэлхий дээрх хамгийн том, хамгийн үнэтэй эрдэнийн чулуу, алмазуудын цуглуулгууд байрладаг.
9. Метрополитен музейд дэлхийн олон улс орноос цуглуулсан хуяг дуулга, зэвсэгний гайхамшигтай том цуглуулга байдаг бөгөөд үүнд дундад зууны үеийн Европын хуяг, Самурайн сэлэм зэрэг түүхэн ховор эд зүйлс багтдаг.
10. Музейд эртний Ромын хаадын ордонг санагдуулам том танхим байдаг бөгөөд энэ нь Ромын соёл, архитектурын чадварыг маш нарийн дүрслэн үзүүлдэг.
11. Метрополитен музей нь эртний Америкийн урлаг, соёлын бүтээлүүдээс бүрдсэн цуглуулгатай бөгөөд Инка, Майя зэрэг соёл иргэншлийн олдворуудыг дэлгэн харуулдаг.
12. Музейн үзмэрүүдийн хамгийн эртнийх нь 5,000 жилийн өмнөх эртний Египет, Месопотамийн соёлын бүтээлүүд юм.
13. Музейд Рембрандт болон Вермеерийн алдарт уран зургууд хадгалагддаг. Эдгээр нь зураачдын хамгийн үнэ цэнэтэй, алдартай бүтээлүүдэд тооцогддог.
14. Музейн дээд давхарт гайхалтай үзэмж бүхий цэцэрлэг байдаг бөгөөд Нью-Йорк хотын төв хэсгийг үзэх боломжтой.
15. Метрополитен музейд олон өрөө, танхим, коридор бүхий лабиринт шиг бүтэцтэй галерейн хэсэг бий бөгөөд урлагийн бүтээлүүдийг үзэх явцдаа төөрөхгүйн тулд музейн газрын зураг ашиглах хэрэгтэй болдог..

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.