"Witness Your Country" Leica Төв Ази & Кавказын гэрэл зургийн уралдаан албан ёсоор зарлагдлаа!
Армени, Казахстан, Гүрж, Узбекистан, Монгол улсын гэрэл зурагчдыг өөрийн улс орон, аялсан газрынхаа гоо сайхан, соёл, өдөр тутмын амьдралыг гэрэл зургийн дуранд мөнхлөн, Witness Your Country уралдаанд оролцохыг урьж байна.
Оролцох шалгуур:
Насны хязгаар: 18 ба түүнээс дээш насны хүмүүс оролцох боломжтой.
Армени, Казакстан, Гүрж, Узбекистан, Монгол улсын оршин суугч байх
Мэргэжлийн болон сонирхогч гэрэл зурагчин байх
Гэрэл зурагчин 5 хүртэлх зураг илгээх боломжтой. (Заавал Leica брэндийн камераар авсан байх шаардлагагүй.)
Файлын шаардлага:
- Формат: JPEG
- Хэмжээ: Урт талдаа хамгийн багадаа 2500 px
- Файлын дээд хэмжээ: 10 MB
- Watermark, хүрээ (border) байхгүй байх
Илгээх бүрд дараах мэдээллийг заавал оруулна:
- Овог нэр, оршин суугаа улс
- Зургийн гарчиг
- Товч тайлбар (300 тэмдэгтээс хэтрэхгүй)
- Холбоо барих имэйл
- Сошиал медиа линк
Шалгуур үзүүлэлт:
- Бүтээлч байдал
- Тухайн гэрэл зургийг өөрөө авсан байх
- Сэдэвтэйгээ уялдсан байх
Шагналын сан:
Улс бүрээс нэг ялагч шалгарч, Leica SL2-S загварын камер болон Vario-Elmarit-SL 24-70 f/2.8 ASPH линз, Leica брэндийн камерын нэмэлт бариул хожихоос гадна бүс нутгийн үзэсгэлэн болон сошиал медиа сувгуудаар бүтээлийг нь онцлон танилцуулна.
Хугацаа: 2026 оны 2 дугаар сарын 16-ыг дуустал бүртгэнэ.
Тэмцээний бүртгэл онлайнаар явагдах ба оролцогч өөрийн цахим шуудан, сошиал хаягаараа бүртгүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүтээл илгээх линк: https://leica-camera.capof.co/contest
Уралдаандаа идэвхтэй оролцож, Leica камер & линз хожих боломжоо бүү алдаарай!Өөрийн ертөнцийг харуул. Өөрийн түүхийг өгүүл.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.