Гар утсаараа дажгүй зураг дарах 20 арга
Эгзэгтэй торгон мөчүүдэд гэрэл зураг авах боломжтой хамгийн ойр төхөөрөмж бол гар утас байдаг. Харин танд гар утсаа ашиглан зураг авахад тань туслах бяцхан аргууд хуваалцъя. Нэг их анзаардаггүй ч танд тус болно гэдэгт итгэж байна.
1. Наалддаг тууз ашиглан юуг ч трипод болгож чадна.
2. Хурууны аль үзүүр камерын линз тагласан эсэхийг шалгаарай.
3. Хэтэрсэн тэнэглэл хэнд ч хэрэггүй.
Болзошгүй эрсдэлд зураг авах гэж бүү оролд.
4. Линзээ арч.
5. Хүмүүс чин сэтгэлээсээ инээж байгаа үед: маш олон удаагийн шот дараарай.
6. Хөрөг зургаа авхуулж буй хэн нэгэнтэй заавал холбоо тогтоо. Тэдэнд таатай сэтгэгдэл үлдээгээрэй.
7. Зураг авахдаа ар талын суурь дүрслэлд анхаарлаа хандуул – Хэт эрээлжилсэн суурь үүсгэхээс сэргийл. Энгийн цулгуй суурь өнгөлөг зургийг бүтээдэг.
8. Тэмдэглэлт өдөр, арга хэмжээний үеэр эхлэлээс нь дуустал зураг авсаар л бай.
9. Хэрэв боломжтой бол танихгүй нэгнээс зураг дарж өгөхийг асууж байгаарай.
10. Үслэг бяцхан амьтад болон бяцхан хүүхдийг камер луу харуулахын тулд камерынхаа дээр амттан эсвэл тоглоом бариарай.
11. Селфи дарахаасаа өмнө гялс шүдээ шалга.
12. Өөрийнхөө зургийг авч байгаа үедээ давхар эрүү гарахаас сэргийлж хүзүүний байрлалаа анзаараарай.
13. Хүчтэй гар!
Гараа доош нь битгий унжуул, ихэмсэг Мишель Обама шиг гараа үргэлж ташаандаа ав.
14. Маш бага хэмжээгээр гэрэлтүүлэг, констрактыг өөрчилснөөр бараг л бүх зургийг илүү дээр харагдуулж болно.
15. Хамгийн бяцхан деталь хэсгийг дар.
Камерын фокусаа тааруулаад камераа илүү ойртуулаад зураг авч үзээрэй.
16. Алхам алхмаар ойрт.
Хэрэв гар утасны тань камер төдийлөн сайн “zoom” хийх чадамжгүй бол боломжийнхоо хэрээр ойртож зургаа дараарай.
17. Чамд нэгэн нууц дэлгэе!
Төгс селфи бол бүхэлдээ зөв өнцөг. Чи хэрхэн харагдаж буй нь огтхон ч хамаагүй, зөв өнцгөө олж чадвал чиний селфи яг л Бейонсе түвшний байх боломжтой.
18. Аливаа зүйлсийг өрж байрлуулах аргыг туршаад үз.
Гэрэл зургийн “тоглоомд” шат ахиулсан арга бол өрж байрлуулаад эгц дээрээс нь зураг авах арга юм. Бас тэд заавал эмх цэгцтэй өрсөн байх албагүйг санаарай.
19. Товчлуур дээр дарахаас өмнө урт амьсгал авч гарга
Амьсгалаа ав, удаанаар гарга, тэгээд амьсгалаа түгж. Одоо зургаа дараарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.