Гудамжны гэрэл зургийн мастеруудаас сурсан 100 хичээл | ТУН УДАХГҮЙ
Гэрэл зургийн тухай ойлгож мэдэх боломжтой олон ном, сэтгүүл дэлхий даяар бий. Гэхдээ яг одоо танд дэлгэх гэж буй ном шиг “шударга”, “бодитой” хичээлийг олгох ном ховор гэдэгт итгэлтэй байна. Энэ бол Эрик Ким гэрэл зурагчны 2015 онд хэвлүүлсэн ном юм.
Гудамжны гэрэл зураг сонирхогч, анхлан суралцагчдад зориулан 2016 онд нийтлэгдсэн “Гудамжны гэрэл зургийн мастеруудаас сурсан 100 хичээл” номыг цуврал нийтлэлээр хүргэж байна. Номын зохиогч Эрик Ким нь орчин үеийн гудамжны гэрэл зурагчдын том төлөөлөл төдийгүй багш, блоггер нэгэн юм. Тэрээр 1988 онд АНУ-ын Калифорниа мужийн Сан Франциско хотод төрсөн ба багаасаа л гэрэл зурагт сонирхолтой байсан гэдэг.
Калифорниа мужийн Лос Анжелес хотын их сургууль (UCLA)-д социологич мэргэжлээр суралцсанаар хүмүүсийн амьдрал, тэдгээр хоорондын уялдааг гэрэл зургаар дамжуулан судлах боломжтойг нээж, улмаар сургуулиа төгсөөд гудамжны гэрэл зурагт өөрийгөө бүрэн зориулжээ. Гэрэл зургийн салбарт чухал нөлөөтэй Leica, Magnum, Invisible Photographer Asia зэрэг байгууллагатай хамтарч ажиллахын зэрэгцээ Сөүл, Токио, Амстердам, Сидней, Лондон, Торонто хотуудад сургалт явуулж, туршлагаа хуваалцаж байсан чадварлаг гэрэл зурагчин юм. Эрик Ким өөрийн бичсэн ном, нийтлэлүүдээ өөрийн хөтөлдөг вебсайтдаа нээлттэй байршуулсан байх ба зөвхөн гэрэл зураг төдийгүй философи, нийгмийн сэдвүүдээр бичсэн бүтээлүүдээ хуваалцдаг. Ингээд уншигч танд түүний бүтээлийн жагсаалтаас хүргэж байна. Мөн “Гудамжны гэрэл зургийн мастеруудаас сурсан 100 хичээл” номын цуврал нийтлэлүүд гэрэл зураг анхлан сонирхогчдод ихээхэн тус дэм болж чадна гэдэгт итгэж байна.
Нийтэлсэн гэрэл зургийн номнууд:
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.