The World Press Photo: Хүн ба байгаль - хүйн холбоо
Нидерландын Хаант Улс нь Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Сан (The World Press Photo Foundation)-тай хамтран “Хүн ба байгаль - хүйн холбоо” сэдвийн дор “World Press Photo” олон улсын нэр хүндтэй тэмцээний архивийн бүтээлүүдээс бүрдсэн гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна.
21-р зууны уур амьсгалын хямралыг баримтжуулсан 20 шагналт бүтээлийг онцлох тус үзэсгэлэн нь байгаль орчны хямрал нь хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж, түүнд хэрхэн дасан зохицож, эсэргүүцэн тэмцэж буй бодит жишээнүүдийг хөндөх юм. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хүн төрөлхтөн зөвхөн уур амьсгалын доройтолтой нүүр тулахаас гадна дэлхийн өнцөг булан бүрт илүү тогтвортой ирээдүйг бүтээхийн төлөө ажиллаж буй олон нийтийн хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрөх, үнэлэх уриалгыг түгээж байна.
Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хажууд байрлах Рио Тинто цэцэрлэгт хүрээлэн
Хэзээ: 2025 оны 5-р сарын 20-ны Мягмар гараг, 18:30–20:30
Үнэ төлбөргүй
Зохион байгуулагч: Монгол улс дахь Нидерландын Хаант Улсын Өргөмжит Консул
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.