• Нүүр
  • Сэдэв
  • Мэдлэг
  • Тэмцээн
  • Хөтөч
© Suuder INC. All Rights Reserved.
Powered by  
Ажин түжин - Ингээд л хавар

Ажин түжин - Ингээд л хавар

Бүрхэг саарал, салхитай хаврын өдрүүдийн тухай дуу, шүлэг цөөнгүй. Харин гэрэл зурагчин Б.Саруулын бүтээлүүдээр дамжуулан хаврын эгэл өдрүүдийг дэлгэе.

Нийтэлсэн
Pixels, Zolzaya, Saruul
Оригинал
3 сарын 24, 2025
0 Сэтгэгдэл
Хуваалцах
  • Link
  • Tweet
  • Share
  • Email

Хүйтэн салхи сүүлийн ул мөрөө үлдээн замхарч, баярын хөлтэй өдрүүд ч аажмаар хана хэрмэндээ шингэжээ. Хотын гудам хэсэгтээ нам гүм, уйтгартай биш ч урьдын хэмнэлдээ орлоо. Өглөө сэрэхэд цонхны цаанаас шувуудын жиргээ сонсогдож, мөчир дээрх хүйт даасан нахиа салхинд үл мэдэг ганхах авч дэлгэрнэ гэсэн итгэлтэйгээр тэснэ. Цас шөнөжин дарсан ч өдрийн наранд хайлаад алга болох нь яахын аргагүй урь орcныг илтгэнэ. Шуураад ч эхэлж. 

Хотын төв дэх хуучны орон сууцнууд хэдэнтээ будсаар өнгөө алдсан ч хуучин дүр төрх нь будгийн цаанаас бүүдийн харагдах аж. Өнгөрснөөс бүрэн ангижирч чадалгүй, шинэчлэгдэж буй мэт хэр нь ээ нэг л танил, бас өөр. Хаврын нар тэднийг илбэхэд балчир навчсаар гоёсон ганц нэг модноос тусах сүүдэр өнгөтэй агаад хөдөлгөөнтэй.

Энэ бүхний дунд хүмүүс өөрсдийнхөөрөө алхана. Зарим нь яарч, зарим нь налайсан шиг ээ л. Харцанд нь хаврын туяа тодорч, бодолд нь шинэ эхлэл төрж, өөр нэгний нүд мишээж, үл мэдэг инээмсэглэл тодрох нь сайхан.

Doonoo - Urin /Spring/ аяыг уншигчдадаа зориулъя.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.

Категори+ original
Оригинал
Редакцийн сонгосон сэдвийн хүрээнд бэлтгэсэн онцгой нийтлэлүүдийг энэ булангаас уншина уу.
Унших