БИД НЭГ НАС ХҮРЛЭЭ!

БИД НЭГ НАС ХҮРЛЭЭ!

Сүүдэр маркетингийн агентлагийн дэргэдэх Pixels.mn вебсайт нь орчин үеийн залуусын медиа суваг, тэр дундаа гэрэл зураг, маркетинг, визуал урлагийн салбарт өрнөж буй мэдээ мэдээллийг хүлээн авагчдад хүргэх зорилготой. Одоогоос яг нэг жилийн өмнө бид вебсайтаа нээж, өнөөдөр Pixels маань 1 жилийн ойгоо угтаж байна.

Нийтэлсэн
12 сарын 6, 2024
Хуваалцах

Гэрэл зураг, дижитал контент, урлагийн бүхий л гоё сайхан бүтээл, алдаа шүүмжлэлийн цаана орших хэн нэгний хөдөлмөр, нарийн деталь, үйл явц, хүргэх гэсэн санаа байдгийг пиксел-тэй жишин бид нэрээ оноосон билээ. Нэг талыг хэт баримтлахгүй, аливаагаас эерэг сайхныг олж харан, түгээн дэлгэрүүлэгч байхын сацуу цаашид энэхүү үзэл баримтлалаасаа ухралгүй уншигч, хүлээн авагчдадаа сайн сайхан, бүтэмжтэй, эерэг, сонирхолтой мэдээллийг хүргэх болно. 

Pixels вебсайтын албан ёсны нээлтэд зориулан Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сан, Гудам Фото Клуб, Leica Mongolia, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн холбоотой хамтарч гудамжны гэрэл зургийн төрлөөр дагнан 2023 оны 12-р сарын 6-нд "Street Photography Exhibition 01" үзэсгэлэнгээ Монголын Уран Зургийн Галерейд нээж байжээ. Энэхүү үзэсгэлэн нь монголд зөвхөн гудамжны гэрэл зургийн төрлөөр дагнасан анхны үзэсгэлэн болж байсан юм.

Залуу гэрэл зурагчдыг хөгжүүлж, тэдний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, гудамжны гэрэл зургийн төрлийг монголд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сан 2023 оны 6 сараас эхлэн 5 сарын хугацаанд сургалтын хөтөлбөр явуулж "Гудам фото клуб"-ыг байгуулсан. Одоогоор идэвхтэй 24 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн 8 сард Австралийн RMIT урлагийн сургуультай хамтран Мелбурн хотод үзэсгэлэнгээ гаргасан билээ.

Түүнээс хойш бид салбартаа өрнөж буй үйл явдлуудыг уншигч та бүхэндээ сурвалжлан хүргэж, мөн гадны зах зээл дэх шинэ мэдээллийг орчуулан тус тус хүргэсээр ирлээ. Цаашид сэтгүүлч, гэрэл зурагчид, артистуудтай хамтран вебсайтдаа нээлттэй форум үүсгэхээр төлөвлөн ажиллаж байна. 

БИДЭНТЭЙ ХАМТ БАЙСАН НЭГ ЖИЛД БАЯРЛАЛАА!

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.