EP.04- Шагайвчаа ашигла
Гудамжинд алхаж явахдаа гэнэт зогсоод цүнхээ уудлаад камераа гаргаж ирээд шагайвчаар харан гэрэл зураг авна. Энэ нь маш энгийн сонсогдож болох ч “Намайг хар даа! би зураг авч байна” гэдгээ бүгдэд мэдэгдэнэ гэдэг зарим нэгний хувьд боломжгүй санагдах байх.
7. ШАГАЙВЧАА АШИГЛА
Шинээр гарч ирж буй гэрэл зурагчдын гаргадаг өөр нэгэн түгээмэл алдаа нь айдас сандралаа давахын тулд гудамжинд зураг авахдаа шагайвчаараа харахгүй, бүсэлхий хэсэгтээ камераа бариад доороос авах явдал юм. Би ч хувьдаа анх зураг авч эхлэхдээ доороос авдаг л байсан. Зөвшөөрөлгүй кандид зураг авч байхдаа хүмүүст мэдэгдчих вий гэж айсандаа шагайвчаа нүд рүүгээ ойртуулж ч чаддаггүй байлаа.
“Би хэзээ ч шагайвчаар харахаас нааш хэзээ ч зураг дардаггүй.”
- Гарри Виногранд
Гарри Виногранд (1928-1984) бол түүхэн дэх хамгийн бүтээлч гэрэл зурагчин юм. Leica М4 камер, 28 мм дурангийн хамт ашигладаг байсан бөгөөд үелсэн олон давхаргат кадрууд, зургийн дүрийг үзэгчид нүдээрээ харж байгаа мэт чанх урдаас ойртож авдаг байснаараа алдартай. Түүний хэр их ойртдог байсан болон үргэлж шагайвчаараа харж зургаа авдаг байсныг эндээс https://www.youtube.com/watch?v=3RM9KcYEYXs харж болно. Шагайвчаараа харснаар зургийн хүрээг зөв хэмжиж авах боломжтой болно. Олон жилийн туршлагаас үзэхэд ингэж авах нь маш том алдаа, улам л биеэ барьдаг болно. Ганц түүгээр ч зогсохгүй, Гарри Винограндын хэлснээр зургийн өнцөг хүрээгээ хэмжиж чадахаа болино. Муруй, хазгай, юуг илэрхийлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй болж, ганц нэг зураг л азаар гэмээр дажгүй буусан байдаг.
Гудамжны гэрэл зурагчны хувьд чи юуг ч буруу хийгээгүй. Хүмүүсийг гайхшруулж чадах тийм л зураг авахыг хүсэж байгаа нь буруу зүйл огт биш. Энэ төрлийн гэрэл зурагчид байгаагүй бол түүхчид өнгөрсөн үед хотын гудамж ямар байсныг мэдэх ч үгүй байсан. Анри Картье-Брессон, Хэлэн Левитт, Роберт Дойснау, Вивиан Майэр нарын сор болсон бүтээлүүд ч оршихгүй байх байсан.
Өөртөө итгэлтэй бай. Шагайвч юм уу LCD дэлгэцээрээ харж зураг дарвал хүмүүс чамайг муу юм хийж байна гэж бодохгүй. Үүнээс гадна хүрээ, зохиомж зэрэг дээрээ илүү сайжрах үндэс болно. Зөвшөөрөлгүй хүний зураг дарж байгаад үйлдэл дээрээ баригдчихвал яах ёстой вэ? Тухайн хүн рүүгээ хараад, зөөлөн инээмсэглээд “Баярлалаа” гэж хэлээд цааш яв.
8. ТУХАЙН АГШНЫГ БАЙЛДАН ДАГУУЛ
Заримдаа зураг авах гэж байгаагаа мэдэгдчихвэл хамаагүй амар.
Тухайлбал, доорх зурган дээрх ганган малгай, нарны шилтэй энэ эмэгтэйг хараад ойртож очин өвдөглөж суугаад Canon 5D, 24 мм дурангаар зургийг нь дарсан юм. Намайг зургийг нь дарах гэж байгааг мэдээд над руу хараад гараа дэлгэсэн. Хэрэв би мэдэгдэлгүй доороос дарсан бол тэр зүгээр л хажуугаар өнгөрөөд ийм зураг бий болохгүй байх байлаа.
Гэхдээ мэдэгдлээ гээд таны зургийг баллах уу? Мэдээж үгүй. Уиллиам Клейн зургийн дүрүүдтэйгээ байнгын харилцаа үүсгэдэг байсан нь түүний гэрэл зургуудыг илүү бодит, мэдрэмжтэй, хурц болгож өгдөг байжээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.