
PMQ: Түүхэн орон сууцаас орчин үеийн бүтээлч төв болон дахин мэндэлсэн нь
Хонгконгийн зүрхэн дэх “Централ” дүүргийн налуу гудамжаар өгсөхөд 35-р Aberdeen гудамжны буланд боржин хашаа, моддын зангирсан үндсээр хүрээлэгдсэн намхан хэр нь цэлгэр нэгэн барилга угтана. Энэ бол түүхэн барилгыг дахин амилуулж, хотын соёл, бүтээлч амьдралын төв болгон хувиргасан үлгэр жишээ төслүүдийн нэг болох PMQ юм. Өндөр, шигүү бүтээн байгуулалтаар дүүрэн энэ орчинд уг барилга уран бүтээлч, дизайнер, үзэгчдийн уулзах шинэ соёлын төв болон дахин төржээ.
1862 онд энд Хонгконгийн анхны барууны хэв маягийн төрийн өмчийн сургууль нээгдсэнээр уг газрын түүх эхэлдэг. Харин Дэлхийн II дайны үеийн хүчтэй бөмбөгдөлт, эвдрэл сүйтгэлээс үүдэн сургуулийг бүрэн буулгаж, 1951 онд Хонгконгийн анхны албан ёсны орон сууц болох Married Police Quarters (MPQ) баригдсан нь дараагийн түүхэн үеийг үргэлжлүүлсэн юм. 2009 онд хэрэгжсэн “Conserving Central” санаачлагын хүрээнд дотоод орон зайг шинэчилж, MPQ нь PMQ нэртэй бүтээлч төв болон дахин “мэндэлсэн”.

Олон давхар, нарийхан, жижиг цонхтой шахцалдсан барилгууд дундах хөгшин байгууламж
Барилга нь Hollywood ба Staunton гэсэн 7 давхар хоёр блок, 4 дэх давхараар хоорондоо гүүрээр холбогддог, 2 барилгын голд цэлгэр талбайтай. 70 гаруй жилийн өмнө баригдсан тул сүүлийн үеийн барилгуудтай харьцуулахад цөөн давхартай, намхан, цэлгэр орон зайтай, олон том цонхтой, шатны хонгил, коридорын тасалгаанд байх дугуй цонх нь тэр үеийн барилгын модернист стилийн элемэнтийг илтгэнэ. Цахилгааны утас, усны шугамнууд нь ил байгаа нь барилгын технологиосоо болсон байх, засвар үйлчилгээ хийхэд амар болохоор тэгж хийсэн ч байж магадгүй. Олон хүн нэг дор амьдрахад зориулсан тал бүрээсээ олон орц, гарц, шаттай байсан.
"Boms-н хана" Биднийг очиход HKWALLS FESTIVAL 2025 зохион байгуулагдаж, grafitty уран бүтээлчид тэр хавиар зургаа зурж, олон уран бүтээлчдийн үзэсгэлэн гарж байсан.Биднийг очиход HKWALLS FESTIVAL 2025 зохион байгуулагдаж, grafitty уран бүтээлчид тэр хавиар зургаа зурж, олон уран бүтээлчдийн үзэсгэлэн гарж байсан.




Art toy дэлгүүр
Үзэсгэлэнгийн тэнхим
Tamiya Mini 4WD уралдааны зам
Super II chassis
Бүх насныхан энд чөлөөт цагаа өнгөрүүлдэг
Комик номын студи
Барилгын үндсэн бүрдэл хэсэг болсон дугуй цонх, ил монтаж, шугам сүлжээ
Joe Li - "Reborn"
"be dead & to rise from the dead.?
Бетонон ширэнгэ гэгддэг ч барилгууд дундаа хэсэгхэн ч болов ногоон байгууламжтай

Бетон, төмөр, шил, ургамал, гэрэл




Reinier Landwehr 2025



Барилга 3 талаасаа орцтой, шат, цахилгаан шат нь гаднаа байрладаг
Тагтан дээрх угаалтуур
FVMS: Insane Care Posse, 2025
Rhys Tumer: Muskater 2D, 2015
Patrick Raber: Kinetic Canvas, 2025
Цагаан хана, ногоон хүрээ, боронз тоноглол
KC Wong (пүүз, кет ашиглан readymade чиглэлээр, гэрэл зураг, баримл, иллюстраци бүтээдэг уран бүтээлч)
RidiculouSneakers
Super Mickey/ Superstar
Super Mickey (wood)
Бүгд өөр өөрийнхөөрөө тохижуулсан
гэхдээ зайндаа тааруулаад ер нь төстэй
Дээд давхаруудад оффис, студи байрлах тул хөдөлгөөн багатай
5 дугаар давхар
Дээд давхаруудад оффис, студи байрлах тул хөдөлгөөн багатай
a solo exhibition by
Tom O'Dea: after dusk
a solo exhibition by
Tom O'Dea
after dusk
Барилгын үндсэн бүрдэл хэсэг болсон дугуй цонх, ил монтаж, ил шугам сүлжээ
Merch by jelmer Konjo
Дулаан орон ч тэгээд амар дөө
5 давхарт студи, оффисийн өрөөнүүд
Ресидэнт дизайнер H511
Студи, оффис, дэлгүүр нэг дор
Pablo gallery
Screen-print
"undergraohic" art
Portraits by HOPARE
"INDIGO MEMORIES" by HOPARE
INDIGO MEMORIES
HOPARE 

Аль ч өдөр, хэдэн ч цагт очсон ер нь хүн ихтэй
Бетонон ширэнгэ гэгддэг ч голд ургасан энэ модоо хөндөлгүй орхиж
Бетонон ширэнгэ гэгддэг ч голд ургасан энэ модоо хөндөлгүй орхижӨнөөдөр PMQ нь 1950-иад оны функциональ модернизмын цэвэр геометр, дугуй цонх, намхан хэр нь цэлгэр масштабыг хадгалсан хэвээр. Эдгээрийг орчин үеийн уян хатан интерьерийн шийдлээр баяжуулснаар студи, галерей, поп-ап дэлгүүр, воркшопуудын амьд орчин бүрдэж, PMQ нь түүх ба орчин үеийг холбосон хотын соёлын амьд организм болон оршиж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.